“Жаргалтай Зүрх”

НЭГЭН ЗҮРХ ИНЭЭСЭН ӨДӨР/12.02.17/

“Монгол залуусын хөгжлийн төлөө” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй ахмад буурлуудаа тэтгэх “ЖАРГАЛТАЙ ЗҮРХ” сайн үйлсийн аяны үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Хандивын арга хэмжээ маань 1 сарын хугацаанд өрнөсөн бөгөөд суралцагч залуу МЕНЕЖЕР-үүдийн идэвхи, санаачлага, хандив, дэмжлэг оролцоотойгоор амжилттай зохион байгуулагдлаа.Төв аймгийн Батсүмбэр дахь Ахмадын асрамж, хөгжлийн төвөөр үйлчлүүлж буй 130 ахмадууддаа гарын бэлэг гардуулж, нэгэн өдрийг хамтдаа баярлан цэнгэж, бүжиглэж бас дуулж, наадан тоглож аз жаргалтай өнгөрүүллээ. Залуус маань өөрсдийн хийж чадах бүхнээрээ туслалцаа үзүүлж, буурлуудынхаа үсийг засаж, гарын арчилгаа үйлчилгээ, нүүрний иллэг бас гоо сайхнаар үйлчилсэн нь тэдний талархлыг хүлээсэн #жинхэнэ сайн үйлс болж байсныг ахмадууд маань талархан ярьж байлаа. Бусдад өгсөн үнэ цэнэ Буцаад Таных болдог. Бусдын төлөө цохилох зүрх Буман үедээ үргэлжилдэг. 

Leave a Reply