Амжилттай менежерийн арван дадал

1. Шилдэг хүмүүсийг сонго. Менежер хүний хувьд та багийн хувьд сайн нь байх хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд эхнээсээ л шилдэг хүмүүс сонго.

2. Идэвхижүүлэгч бай. Хүмүүс хийхийг хүссэн зүйлсээ хийдэг. Заримдаа таагүй зүйлийг ч хийх болдог. Гэхдээ ихэнх цаг хугацаанд хийхийг хүссэн зүйлсээ хийж чаддаггүй. Хүмүүс сайн ажиллаад цалин авдаг эсвэл нэр хүндтэй болдог. Тэгвэл муу ажиллаад цалин авсаар байх тохиолдол бий. Гэхдээ ихэнх хүмүүс сэтгэгдэл төрүүлэхийн тулд шаргуу ажилладаг. Хүмүүсийг сайн идэвхижүүлэхийн тулд тэдний хүсч байгаа зүйлсийг таньж мэдэн, хийлгэхийг хүсч байгаа ажлаа таниулах нь чухал.

3. Баг бүрдүүл. Ажил дээр хүмүүсийг хангалттай идэвхижүүлж чаддаггүй шүү дээ. Тэд багийн зорилгод хүрэхийн тулд хамтдаа ажиллах ёстой. Хэрэв хүмүүс бид өөрсдийнхөө зүйлсийг хийгээд байвал менежер гэх хүн хэрэггүй болно гэсэн үг.

4. Зөвхөн менежер биш удирдагч бай. Шилдэг ажил горилогчдоос сонгон авч, шилдэг баг бүрдүүл. Шилдэг гүйцэтгэлтэй байлгах үүднээс тэднийг идэвхижүүл. Та тодорхой зорилго, чиглэлээр хангаагүй л бол, зорилго чиглэлийн төлөө идэвхижүүлээгүй л бол багийг идэвхижүүлэх гэдэг үнэ цэнэгүй болж хувирдаг.Менежер хүн бусдыг удирдах чадвараараа хамт олноосоо ялгарч байх хэрэгтэй. Удирдагч хүмүүс байгууллагын шат бүрт ажилладаг учраас удирдах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.

5. Харилцааны чадвараа сайжруул. Харилцаа бол менежер хүний хамгийн чухал ганц ур чадвар юм. Бүх зүйл харилцаанаас шалтгаална. Хэрэв та алсын хараагаа таниулж чадахгүй бол удирдагч байж чадахгүй. Хүмүүс таны юу хүсч байгааг ойлгохгүй бол та хүмүүсийг идэвхижүүлж чадахгүй. Харилцааны ур чадварыг дасгал сургууль хийж сайжруулах боломжтой.

6. Мөнгийн сайн зарцуулж сурах. Бизнес эрхлэхийн тулд компанид мөнгө хэрэгтэй. Тиймээс компани мөнгө олж, олсноосоо бага мөнгийг зарцуулж байвал сайн. Тухайн байгууллагад таны хэрэгжүүлэх үүргээс хамаараад тодорхой нэг хэсэгт нөлөө үзүүлж байж болох юм. Түүнчлэн компаний мөнгийг үр дүнтэй зохицуулах тал дээр ажилтнууддаа, компанидаа тусалж болно. Зөвхөн тоон үзүүлэлт биш мөнгийг хэрхэн үр дүнтэй зохицуулахыг суралц.

7. Цаг хугацааг сайн зохицуулж сур. Мөнгөнөөс бага байгаа зүйл таны хувьд цаг хугацаа байж болох юм. Менежер хүний хувьд өөрийнхөө болон бусдыг цаг хугацааг үр дүнтэй зохицуулж сурах нь чухал.

8. Өөрийгөө сайжруул. Хүмүүс дээр анхаараад өөрийгөө мартах хэрэггүй. Өөрийнхөө сул талыг тодорхойлж, сайжруулах хэрэгтэй. Дасгал сургуулилт хий.

9. Ёсзүйн менежментээ сургуулил. Бизнесийн ёсзүй ихээхэн чухал. Хэрэв та ижил төрлийн алдаа гаргахаас зайлсхийхийг хүсч байгаа бол анхаарч үзэх зүйлс бий.

10. Завсарлага ав. Хэрэв та стресс ихтэй байгаа бол үр дүн муу байна гэсэн үг. Завсарлага ав. Өөртөө амрах боломж олгож, өөрйгөө цэнэглэх хэрэгтэй. Завсарлага авсны дараа таны бүтээмж нэмэгдэх болно. Хаа нэгтээ сайхан газар очиж, амар, инээж хөгжилд.

             Эх сурвалж: Biznetwork

Leave a Reply