Хүний нөөцийн төлөлвлөлт хичээл №1

ХҮНИЙ_НӨӨЦИЙН_ТӨЛӨВЛӨЛТ -ийг талбарласан цуврал хичээлээр оруулж байна.

Хүний нөөцийн төлөвлөлтийн үе шат нь үндсэндээ байгууллагын зорилгыг тодорхойлох, шинжлэх үйл явцаас эхэлдэг.

1.  ЗОРИЛГОД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
-Байгууллагын эрхэм зорилго, хэлтэс, ажлын нэгж хэсгүүдийн зорилгыг тодорхойлдог.

2.  ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
-Одоо байгаа хүний нөөцийн боломж, ур чадварыг судлах биш зорилгоо биелүүлэхэд нийтдээ шаардагдах мэргэшил, ур чадварыг тодорхойлох юм.

3. ХҮНИЙ НӨӨЦИЙН ХАНГАЛТЫГ ҮНЭЛЖ ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ
-Өмнөх шатанд тодорхой болсон нийт хэрэгцээг одоо байгаа хүний нөөцтэй харьцуулан хэдий хэмжээний нэмэгдэл хүний нөөц шаардлагатай вэ гэдгийг тодорхойлно.

5. ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ

– Төслийн гүйцэтгэх үүрэг, хариуцлага, шаардагдах ур чадварыг тодорхойлох, баримтжуулах үйл явц, ажилтнуудын менежментийн төлөвлөгөөг бий болгох. Хөдөлмөрийн нийлүүлэлт, эрэлт хэрэгцээг тодорхойлсон тохиолдолд хүний нөөцийн шаардлагын дагуу зохицуулалтыг хийж болно. Хүний нөөцийн олон янзын төлөвлөгөө байдаг.
Ажилд авах төлөвлөгөө
Дахин хуваарилах төлөвлөгөө
Илүүдэл төлөвлөгөө
Сургалтын төлөвлөгөө
Бүтээмжийн төлөвлөгөө
Хадгалалтын төлөвлөгөө.

6. ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
Хүний нөөцийн төлөвлөлтийг хийхдээ хүчин зүйлсийн нөлөөллийг хүний нөөцийн менежерүүд судалж, шинжилсэний үндсэн дээр төлөвлөлтөө гаргах ёстой. Хүний нөөцийн төлөвлөлт хийхэд дараахь хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд:
Байгууллагын өнөөгийн дүр төрхийг бодитоор тогтоох
Байгууллагын ирээдүйн дүр төрхийг тодорхойлох
Байгууллагын гадаад дотоод орчинд үнэлгээ хийх
Санхүүгийн нөөц боломжийг тодорхойлох
Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг тооцох
Гадаад ба дотоод хүчин зүйлсэд дараах зүйлс орно.
Гадаад орчны хүчин зүйлс:
– Эдийн засаг
– Хүн ам зүйн
– Нийгмийн
– Улс төр, эрх зүйн
– Технологи
– Өрсөлдөөний
Байгууллагын хүчин зүйлс:
– Бизнесийн стратегийн төлөвлөгөө
– Цалин
– Бүтээмжийн түвшин
– Технологи
– Ажлын төлөвлөгөө
– Байгууллагын соёл
Ажиллах хүчний хүчин зүйлс:
– Тэтгэвэрт гарах
– Халагдах
– Нас барах
– Чөлөө авах/ээлжийн амралт
– Бусад шилжилт хөдөлгөөн

7. ХҮНИЙ НӨӨЦИЙН ХАНГАЛТЫГ ҮНЭЛЭХ АРГА

Удирдлагын халааг бэлтгэх төлөвлөгөө:

  • Төлөвлөлтийн цар хүрээг тогтоох
  • Товлосон албан тушаалд горилогчийг тогтоох
  • Одоогийн гүйцэтгэл, дэвшихэд бэлэн эсэхийг судлах
  • Карьераа хөгжүүлэх эрэлт хэрэгцээг тавьж мэдэх
  • Хувь хүний карьерийн зорилгыг байгууллагын зорилготой нэгдүүлэх гэсэн үе шатуудтай.

Марковийн шинжилгээ:

  • Уг арга нь хүний нөөцийн жил бүрийн шилжилтийн хувь хэмжээ тогтвортой байгаа үед хүний нөөцийн тоо хэмжээ болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсүүдийг судалсаны үндсэн дээр хүний нөөцийн тооны алдагдлыг гаргадаг арга юм.

Өөрөөр хэлбэл: Тухайн байгууллагад байгаа нийт ажил, албан тушаалын ангилал тус бүрийн хувьд жилийн эхэнд байгаа хүний тоо, жилийн турш явагдаж болох шилжилт хөдөлгөөн, халагдалт зэргийг судалсаны үндсэн дээр жилийн эцэст үлдэх хүний тоог тодорхойлдог.

One Comment

Leave a Reply