Сайн менежерийн мэдвэл зохих зүйлс

Харилцааны соёл эзэмшсэн байх. Ямар ч албан тушаалын хүнтэй эелдэгээр ярилцаж, ижил түвшинд харилцах. Энэ нь  менежер хүнийг хэр боловсролтойг харуулаад зогсохгүй бусдыг хэрхэн хүндэлж чаддагийг үзүүлэх нэг шалгуур бөгөөд менежерийн нэг амжилтын үндэс юм.

Хамт олноо удирдан зохион байгуулж, тэднийг ойлгож, сонсдог байх. Хамтран ажилж байгаа хүмүүстэйгээ юуны тухай,  ямар сэдвээр ярихаа мэддэг байх нь тухайн хүнийг өөртөө татаж ажил хэргээ явуулах бас нэгэн хүчин зүйл юм . Ярьж байгаа хүнийхээ үнэ хүндтэйг ухамсарлаж буйгаа цаг ямагт итгүүлж, түүний үгийг сонсож чаддаг чадвар. Товчихоноор бол бусдын санаа бодол, хүсэл эрмэлзэлд хүндэтгэлтэй ханддаг чанар юм.

Бусдад үлгэр, дууриал үзүүлж чаддаг байх.Менежер хүн бусдын нүдэнд үргэлж ил тод байдаг. Түүний биеэ авч явж байгаа байдал хувцаслалт , хүнтэй харилцаж байгаа байдал, зарчим ч эсэх, ажилдаа хэр нягт нямбай хандаж байгаа,   цаг баримталдаг эсэхийг нь хамт ажилдаг хүмүүсээс гадна хөндлөнгийн хүмүүс ч гэсэн ажиглан харж байдаг.

Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч залруулж чаддаг байх.  Хэрвээ таны буруу бол тэр дор нь алдаагаа хүлээх хэрэгтэй. Энэ арга нь ур дүнтэй бөгөөд зарим тохиолдолд буруутайгаа хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө хамгаалахаас хамаагүй илүү тааламжтай байдаг. Та алдаагаа ухамсарлан түүнийгээ засаж чадсанаар таныг бусад хүн үнэлэх болно.

Эрхэлж байгаа ажилтайгаа холбогдох шаардлагатай зүйлийг мэддэг байх. Шинэ мэдээ мэдээлэлийг тогтмол авч,  мэдээлэлээс хоцрохгүй байх,  өөрийн хийж байгаа ажил,   ажиллаж байгаа салбартаа хуулийн онолын болон практик мэдлэгтэй байх.

Гадаад хэлний мэдлэгтэй байх. Менежер хүн гадаадын зочид төлөөлөгчидтэй орчуулагч ашиглаж болох боловч энэ нь мөнгө үрсэн хэрэг болох нь хэнд  ч ойлгомжтой.  Иймээс гадаад хэлний мэдлэгтэй байснаар мөнгөө хэмнээд зогсохгүй, мөн ажил хэрэг хамтран явуулж байгаа ажил хэргийн түншдээ ч үнэлэгдэх болно.

Инээмсэглэж бай. Хэрэв хүмүүс таньтай уулзахдаа сэтгэл ханамжтай байгаасай гэж хүсвэл та тэдэнтэй уулзахдаа баяр хөөрөө илэрхийлж байх ёстой. Инээмсэглэл нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг.

Задлан шинжлэх дүгнэлт хийх чадвартай байх.Та өөрийн захиргаанд байгаа албан тушаалтануудад ажил үүргийн хувиарлалтыг хэрхэн хувиарлана тэр чигээрээ таны ажил ургаштай байдаг.

Гүйцэтгэлийг хянан шалгаж чаддаг байх. Хэн юу хийснээр хөдөлмөрийг үнэлдэг өнөө үед хүний хөдөлмөрийг сайтар үнэлж урамшуулж чаддаг байх нь зайлшгүй чухал шүү.

Leave a Reply