Баримт бичиг хувилах, олшруулах, хадгалхад анхаарах зүйлс
-
А. Баримт бичгийг хувилахад бүртгэл хөтлөх үүргийг бичиг хэргийн ажилтан хариуцна.
-
Б. Баримт бичгийг хэдэн хувь үйлдэх, ямар байгууллагад хүргүүлэх жагсаалтыг тухайн ажилтан үйлдэж бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.
-
В. Баримт бичгийг хувилахдаа тухайн хэлтсийн даргын зөвшөөрлөөр хувилж лавлагааг өгнө.Лавлагаа өгсөн бүртгэлийг архивын ажилтан хариуцна.
-
Г. Архив хариуцсан ажилтан нь хадгаламжийн нэгжүүдийг хадгалах хугацаагаар нь ангилан нэгдсэн жагсаалт үйлдэж хадгалах, архивт шилжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
-
Д. Архив хариуцсан ажилтан хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг үйлдэж баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлаар хэлэлцүүлэн батлуулна.
-
Е. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу холбогдох мэргэжилтнүүд архивын нэгж болгон бэлтгэж дараа оны 1 дүгээр улиралд багтаан архивын ажилтанд хүлээлгэн өгнө.
-
Ё. Гадны байгууллага, хувь хүн архивын материалтай танилцах хүсэлт тавьсан тохиолдолд Эдийн Засаг Удирдлагын Мэдээллийн хэлтсийн даргаас зөвшөөрөл авна.