Хөдөлмөрийн бирж-д бүртгүүлэх


Ажил горилогчийн анкет

ХӨДӨЛМӨР ЗУУЧЛАЛ

МУ-ын ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛЫН ЯАМ, ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР-аас баталгаажсан албан ёсны эрх бүхий Институтийн дэргэдэх “ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ” үйл ажиллагааны ГЭРЧИЛГЭЭ-гээ гардаж авлаа. Тус бирж нь 3 төрлийн үйл ажиллагаагаар ажлын байр идэвхитэй хайж байгаа оюутан залуус, иргэдэд зуучлалын үйлчилгээ үзүүлэх бөгөөд Ажил олгогч эзэдтэй “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан Хөдөлмөрийн нөөцөөр хангах, хүний нөөцийг чадавхижуулах хамтарсан сургалтыг зохион байгуулах, зуучлалын дагуу ажилд орсон иргэдтэй байнгын харилцаатай тогтоон, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллахад сургалт, сурталчилгаа, мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах юм. Түүнчлэн ажил олгогч байгууллагын зүгээс тавигдаж байгаа шаардлагатай нийцүүлэн ЗӨВ_ХАНДЛАГАТАЙ, СЭТГЭЛТЭЙ, УР_ЧАДВАРТАЙ ажилтан бэлтгэх сургалтыг тогтмол хугацаанд зохион байгуулж МУ-ын хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн нийлүүлж амжилттай ажиллаж байгаа билээ.  Хэрэв Та ажлын байртай, амьдралын баталгаатай, Нийгмийн хөгжил цэцэглэлтэнд хөл нийлүүлэн алхаж, өөртөө болоод өрх гэртээ үнэт капитал бүтээхийг хүсч, зорьж тэмүүлж байвал манай албан ёсны “Хөдөлмөрийн бирж”-д хандаарай…