Удирдагч хүн бүр өөрийн арга барилтай байдаг. Тэгэхдээ арга барилууд нь голдуу давтагдаж байдаг. Тэр давтагдах барилууд нь удирдах ажлын хэв шинжийг бүрдүүлдэг юм. Хүнтэй ажиллах байдлаар нь.
Удирдах ажилтны арга барил:
- Захиргаадагч \ авторитар\
- Хамтач \демократ\
- Идэвхгүй \либерал\ гэж 3 хэв шинжид хуваан ангилдаг байна…
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР ГЭЖ ХЭН БЭ ?
Хүний нөөцийн менежер буюу HR manager /Human Resources/ нь байгууллагын соёлыг бүтээгч, түгээгч байна. Хүний нөөцийн менежер нь ажилтнуудтай холбоотой бүхий л ажил үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал: Хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, сургалт, хөгжлийн бодлого гэх мэт ажилд авах эсвэл халах хүртэлх бүхий л ажил үүргүүдийг зохион байгуулаж хэрэгжүүлж ажилладаг.
Хүний нөөцийн менежер нь:
- Удирдагч
- Манлайлагч
- Гүйцэтгэгч байна.
Хүний нөөцийн менежерийн үндсэн үүрэг даалгавар:
- Хөдөлмөрийн зах зээлийг судлах
- Хөдөлмөрийн мотивацийг бий болгох
- Төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хийх
- Хүний нөөцийн сургалт зохион байгуулах
- Ажилчдаа идэвхижүүлэх, хөгжүүлэх
- Ажилтнуудад үйлчлэх, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх
- Сэтгэл судлаач байх
Ур чадвар:
Хүний нөөцийн менежер нь мэргэжлийн түвшинд харилцааны ур чадвартай байх шаардлагатай. Аливаа нэг ажилтан хувийн болоод мэргэжлийн ямар зан чанарууд, ур чадвартай байх ёстойг нь сайн мэдэж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бүхийл ажлын байранд тохирох тодорхойлолт гаргах чадвартай байх. Хүн ажилд авах явц нь ярилцлагаас эхэлдэг. Амжилттай ярилцлага нь ажилтаны цаашдын үр бүтээлтэй ажилд нөлөөлдөг. Иймээс ажил горилогчид тухтай байдал бүрдүүлж өгөх, анхны сэтгэгдлийг анхаарахгүй байх, түүнд бодол саналаа илэрхийлэх боломж олгох, ярианы үндсэн чиглэлээс хазайхгүй байх нь чухал.
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР ГЭДЭГ БОЛ ЦЭВЭР МЭДРЭМЖ ШААРДАГДДАГ МЭРГЭЖИЛ ЮМ.
Нэрийн хуудас хэрэглэх соёл:
Энэ нь удирдагч хүний имжийг илэрхийлэх нэг хүчин зүйл юм. Ажил хэрэгч хүмүүс ажил хэргийн харилцаа тогтоох, ялангуяа анхлан уулзах үед бие бие танилцуулахад заавал хэрэглэгддэг түгээмэл зүйл бол нэрийн хуудас юм. Харилцаа холбоогоо бататгахад \баярт үйл явдлыг тохиолдуулан баяр хүргэх, талархлаа илэрхийлэх бэлэг дурсгал, цэцэг дагалдуулах, харамслаа илэрхийлэх гэх мэт\ хэрэглэдэг. Нэрийн хуудаснаас овог нэр, албан тушаал, эрх мэдэл, сонирхлын хүрээ, шуудангийн хаяг, албан утас, факс, телекс, Е-майл гэх мэтийн 2-3хэл дээр уншиж мэдэх боломжтой байдаг.
Нэрийн хуудас хэд хэдэн хэлбэртэй байдаг.
- Албаны стандартын нэрийн хуудас. Үүнийг анх танилцах үед хэрэглэдэг. Овог нэр албан тушаал, зэрэг дэвийг голд нь томоор, хаяг, утас, факс, телексийн жижиг үсгээр зүүн доод талд бичнэ…
Байгууллагын харилцааг хамгийн ихээр хүндрүүлдэг шалтгааны нэг нь үнэтэй чухал боловч, хэн нэгний хувьд таагүй мэдээллийг хаа нэгтэй дарагдуулах, мэдээллийн шугамын ачаалал хэт ихсэх, байгууллагын бүтэц боловсронгуй бус байх явдал байдаг. Нэгэн судалгааны дүнгээс үзвэл захирлуудын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн тухай мэдээллийн 63% нь гүйцэтгэх захиралд, 40% нь анхан шатны нэгжийн дарга нарт, 20% нь ажилтнуудад хүрч байсан ажээ. Мөн доороос дээш явах мэдээллийг ихээхэн дарагдуулдаг нь нууц биш юм. Энэ бүхэн тухайн байгууллага өөрийн нөөц боломжоо тэр бүр ашиглах бололцоогүй болно гэсэн хэрэг. Ийм байдал үүсэхэд нөлөөлдөг шалтгаан нь мэдээллийн хэт их ачаалал байж болно. Элвин Тоффлер “Ирээдүйн шок” гэсэн номдоо…..
БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ТАМГА, ТЭМДЭГ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ, ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар байгууллагын бичиг баримт боловсруулалт, албан хэрэг хөтлөлт тэдгээрийн дотоод хяналтыг зохион байгуулах, албан бичгийн төсөл боловсруулах, ирсэн албан бичиг, өргөдөл гомдол, дээд байгууллагын шийдвэрийг хүлээж авах, танилцуулах, тэдгээрт хариу өгөх бусад байгууллага албан тушаалтан, иргэнд албан бичиг илгээх болон эдгээртэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.
1.2.Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулах, өргөдөл гомдлыг шийдвэрлүүлэх, хариу өгөх, тэдгээрийг арга зүйн удирдлагаар хангах шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлыг Эдийн Засаг -Удирдлага мэдээллийн хэлтэс хариуцан гүйцэтгэнэ.
1.3.Байгууллагад ирсэн аливаа албан бичиг, өргөдөл, гомдлын бүртгэл түүнд тавих дотоодын хяналт, баримт бичгийн хөтлөлт нь зохих программ хангамжийн дагуу компьютерийн санамжинд орсон байна.
Хоёр.Баримт бичиг боловсруулах
2.1.Байгууллагын даргын тушаал, албан даалгавар боловсруулах, санал өгөх, батлуулахад дор дурьдсан ….
Цаг хэмнэж, түүнийг үр ашигтай зарцуулах нь чадварлаг удирдагчийн онцлог сайн тал. Бизнесмений албан тушаал өндөр байх тутам бүтээлч, ажилд тухайлбал ажил хэргийн явцад урьдчилсан дүгнэлт өгч төлөвлөх, компанийнхаа нэрийн өмнөөс бусадтай харилцах, хүн хүлээж авах хэлэлцээр хийх, удирдан зохион байгуулах ажилд маш их цагийг зарцуулдаг байна. Ер нь удирдагч хүн энэ мэт ажилд нийт цагийнхаа 20-иос илүү хувийг зарцуулах ёстой гэж мэргэжилтнүүд үздэг. Ажлын цагаа ухаалаг хувиарлахын тулд шийдвэрлэж буй асуудлаа хэр зэрэг чухлыг нь харгалзан ангилах шаардлагатай. Үүнд: нэн даруй авч үзвэл зохих хамгийн чухал асуудал, зав чөлөө гарсан үед хийж болох төдийлөн яаралтай бус асуудал гэх мэтээр ангилна. Хоёрдох бүлэгт жаахан хүлээзнэж болох, хойшлуулж болох асуудлыг хамруулж болно…
Хувийн зохион байгуулалт гэдэг бол амьдралаа зөв авч явах дэглэм, цагийг хамгийн оновчтой үр бүтээлтэй ашиглах арга, үр бүтээлтэй, эмх цэгцтэй ажиллах горим, бие дааж тууштай ажиллах арга барил, өөртөө чандлан сахих хувийн сахилгын цогц юм. Сахилга бол хаана ч, юунд ч байх ёстой. Энэ бол хувь хүн өөрийнхөө өмнө тавьсан зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд шаардагдах эд материалын болоод оюун санааны нөөц, түүнд зохиомжтой арга хэрэгсэл, боломжийг бий болгох арга эв, ерөнхий зарчим юм…
ШИЙДВЭР ГАРГАЛТ ТҮҮНИЙ ҮР ДҮН
Шийдвэр гаргах үйл явц.
Шийдвэр гэдэг нь боломжтой хувилбаруудаас зөв сонголт хийх үйл явц юм. Энэ нь удирдлагын үүрэг, зорилтуудыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагддаг, тэдгээрийг хооронд нь нэгтгэн холбогч үйл явц байдаг. Хэрэв хувь хүний гаргах шийдвэр түүний зан төлөв, араншин, мэргэжил боловсролын түвшин, тогтсон хандлага зэргээс шалтгаалан зарим үед огцом түргэн атлаа оновчтой, заримдаа удаан бодож эргэцүүлсэн мөртлөө алдаатай гэх зэрэг янз бүр байдаг бол удирдлагын шийдвэр ийм байх ёсгүй. Удирдагч хүний үндсэн үүрэг нь зөв, оновчтой, цаг үеэ олсон, ухаалаг шийдвэр гаргах явдал мөн. Удирдлагын шийдвэр юуны өмнө нарийн дэс дараатай үйлдлээс тогтсон системтэй ажиллагааны үр дүн байдаг. Менежерийн шийдвэр олон хүний хувь заяанд шууд нөлөөлнө. Гэхдээ шаардлагатай шийдвэрийг цаг тухайд нь гаргахгүй байх, бүтээлч шилдэг хүмүүсээ өөрт олгогдсон эрх мэдлийг буруугаар ашиглан идэвхтэй үйл ажиллагаанд оролцуулахыг нь зориудаар хяхан боогдуулах зэрэг нь дээрхээс дутуугүй хортой. Мөн удирдагчийн зарим шийдвэр байгууллага зах зээлд оршин тогтнох эсэхийг ч олон талаар шийддэг гэж болно…..
БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЗӨРЧИЛДӨӨН ГЭЖ ЮУ ВЭ?
Байгууллагын зөрчилдөөн нэг ажилтан буюу бүлгийн зорилготой холбоотой зан үйл нөгөө нэг ажилтан, бүлгийн зорилгод хүрэхийг зорьж буй зан үйлд саад болсны улмаас үүсдэг. Өмнөх үеийн судлаачид зөрөлдөөнийг зөвхөн сөрөг үр дагавартай, байгууллагын үйл ажиллагааны үзүүлэлтийг бууруулдаг гэж үздэг байлаа. Энэ байр сууринаас үзвэл зөрөлдөөн сул удирдлагын улмаас үүсдэг, түүнийг даруй шийдэх хэрэгтэй болно. Одоо энэ байр суурь өөрчлөгдөж, судлаачид зөрчил зөрөлдөөн байгууллагад үүслээ ч түүнийг зөв удирдаж чадвал байгууллагын хөгжилд эерэг нөлөө үзүүлж чадна гэж үзэж байна…