Жаргалтай зүрх

“Сайн үйлсийн аян 2”

МКИ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг сайн үйлсийн аянд энэ удаа урт болон богино хугацааны мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж буй 10А, 10Д, 10Ё, 10Ж ангиудын суралцагчид маань ТҮК-ийн ажилчид болон замын цагдаа, ЧД-ийн 7 хүүхэдтэй ганц бие аав, БГД-ийн өрх толгойлсон ээж болох н.Энхцэцэг нарт тусламжийн гараа сунгалаа. 

ЗОРИЛГО:  Менежер Карьерийн Институтийн суралцагч залуусыг олон нийтийн ажил зохион байгуулах ур чадварыг нэмэгдүүлэх, ядарсан нэгэндээ сэтгэлийн дэм өгөх. Мөн нийгэмдээ хэрэгтэй бие хүн гэдгийг нь мэдрүүлэх.

10А болон 10Д ангийн сайн үйлсийн аян

“САЙН ААВ”

Ийм хүнийг л сайн аав гэх байх даа.. Яг л таксинд явдаг аавын тухай гардаг кино шиг..
10А болон 10Д ангийн хамт олонтойгоо Чингэлтэй дүүргийн 16-р хороонд оршин суудаг өрх толгойлсон аав болох 4 ихэр 7 хүүхэдтэй ханийгаа зуурдаар алдсан хөдөлмөрч нямбай ахын гэрт зочиллоо. Бидний баг портер Нүүрс мод, Хүнсний болон ахуйн хэрэглээ мөн бэлэн мөнгөн тусламжийг үзүүллээ. Төр засаг, хэнийг ч гуйж царайчлалгүй хэнд ч гомдоогүй (гомдсон нь түргэний тэрэг удаан ирсэн л гэж нулимс нь цэлийж ярьсан) бор зүрхээрээ 7 дэрсхэн хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж яваа ганц бие ААВ бахархмаар санагдлаа бас үлгэр авмаар.. Хүүхдүүдээ асрамжинд өгөхдөө тулсан ч өгөөгүй сайн ААВ.
Эмээгийн дайланхай сайхан сэтгэл, аавын ноён нуруу, хүүхдүүдийн инээд гэрэл цацарсан сайхан айл байлаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Үртэй хүн жаргалтай.
Боломжгүй амьдралд ч боломж байдаг гэдгийг ах амьдарлаараа харуулж байна.

 

10Ё ангийн сайн үйлсийн аян

“Монгол залуусын хөгжлийн төлөө” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “ЖАРГАЛТАЙ ЗҮРХ” сайн үйлсийн аяны үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Суралцагч залуудын идэвхи, санаачлага, хандив, дэмжлэг оролцоотойгоор амжилттай зохион байгуулагдлаа.  Залуус маань БГДүүрэгт оршин суудаг өрх толгойлсон 4 хүүхдийн ээж н.Энхцэцэгт өөрсдийн хийж чадах бүхнээрээ туслалцаа үзүүлж тэдний талархлыг хүлээсэн жинхэнэ сайн үйлс боллоо. Энхцэцэг нь одоогоор тогтсон ажилгүй, нэн ядуу айлд бүртгэлтэй явдаг бөгөөд сар бүр хүнсний талонд хамрагддаг. Бусдад өгсөн үнэ цэнэ Буцаад Таных болдог. Бусдын төлөө цохилох зүрх Буман үедээ үргэлжилдэг. 

10Ж болон 10Д ангийн сайн үйлсийн аян

Манай Институтийн Хөдөлмөрийн Аюулгүй байдал Эрүүл Ахуйн мэргэшилээр мэргэшиж буй Залуу Менежерүүд маань өглөөний 6 цагт Улаанбаатар хотын 6 дүүрэгт өвлийн хүйтнийг үл ажран ажлаа гүйцэтгэж буй Замын цагдаа, ТҮК-ийн ажилдыг Халуун Аньс, Чацаргана, Аарцаар дайлан халуун сэтгэлийн гараа сунгалаа. Залуусдаа амжилт хүсье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

“Жаргалтай зүрх”

Сайн үйлсийн аяны

МКИ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төв аймгийн Батсүмбэр суманд байрлаж буй “АХМАДЫН АСРАМЖ ХӨГЖЛИЙН ТӨВ” ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх 5 дахь удаагийн аян 2017.01.09-2017.02.12-г хүртэл үргэлжилнэ.

ЗОРИЛГО:  Менежер Карьерийн Институтийн суралцагч залуусыг олон нийтийн ажил зохион байгуулах ур чадварыг нэмэгдүүлэх, ахмад настан буурлуудад  сэтгэлийн дэм өгөх. Мөн нийгэмдээ хэрэгтэй бие хүн гэдгийг нь мэдрүүлэх.

БАТСҮМБЭР

Тус төв нь 1924 онд байгуулагдсан бөгөөд 93 жилийн турш өндөр настнуудыг асарч, сувилах ажлыг гүйцэтгэж байна. Жилдээ 130-аад хүн хүлээн авч үйлчилдэг буян хурсан, сайхан уур амьсгалтай байгууллага юм. Одоогийн байдлаар 110 гаруй хүн асруулж байгаа бөгөөд тус газрыг өдгөө  Д.Цэндсүрэн дарга нь удирдаж үйл ажиллагаагаа ахмадуудынхаа төлөө явуулсаар байна.

Сайхан сэтгэлт та бүхэн настан буурлуудаа хүндэтгэн сэтгэлийн хандив өгөхийг уриалж байна.

Хандивын данс: 5064410224/Ц.Эрдэнэчимэг

“Жаргалтай зүрх” аяны хүрээнд холбогдох утас: 99995453

 Зохион байгуулагч: МCI 6Г АНГИ

ЖАРГАЛТАЙ ЗҮРХ

САЙН ҮЙЛСИЙН АЯН МААНЬ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

“Монгол залуусын хөгжлийн төлөө” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй ахмад буурлуудаа тэтгэх “ЖАРГАЛТАЙ ЗҮРХ” сайн үйлсийн аяны үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Хандивын арга хэмжээ маань 1 сарын хугацаанд өрнөсөн бөгөөд суралцагч залуу МЕНЕЖЕР-үүдийн идэвхи, санаачлага, хандив, дэмжлэг оролцоотойгоор амжилттай зохион байгуулагдлаа.Төв аймгийн Батсүмбэр дахь Ахмадын асрамж, хөгжлийн төвөөр үйлчлүүлж буй 130 ахмадууддаа гарын бэлэг гардуулж, нэгэн өдрийг хамтдаа баярлан цэнгэж, бүжиглэж бас дуулж, наадан тоглож аз жаргалтай өнгөрүүллээ. Залуус маань өөрсдийн хийж чадах бүхнээрээ туслалцаа үзүүлж, буурлуудынхаа үсийг засаж, гарын арчилгаа үйлчилгээ, нүүрний иллэг бас гоо сайхнаар үйлчилсэн нь тэдний талархлыг хүлээсэн жинхэнэ сайн үйлс болж байсныг ахмадууд маань талархан ярьж байлаа. Бусдад өгсөн үнэ цэнэ Буцаад Таных болдог. Бусдын төлөө цохилох зүрх Буман үедээ үргэлжилдэг.