ХАМТЫН АЖИЛЛАГАА  

Менежер Карьерийн институт нь 2005 онд байгуулагдсан цагаасаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулан тусгай тэтгэлэгтэй сургалтыг  тасралтгүй явуулж байгаа билээ. Энэ хугацаанд нийт 40 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тэтгэлэгтэй сурган, ажлын байранд зуучилсан байна.

Бид цаашдаа ч энэ үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тасралтгүй үргэлжлүүлэх болно.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.