👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒

ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ ХК-ТАЙ ТАНИЛЦАХ

БИЗНЕС АЯЛАЛ 

🇲🇳Монгол залуусын хөгжлийн төлөө аяны хүрээнд олон үйл ажиллагааг бид амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ. 👍👍👍👍👍👍👍
👍🚌Энэ удаа #ЭРДЭНЭС_ТАВАН_ТОЛГОЙ ХК-тай танилцах #БИЗНЕС_АЯЛАЛ~ыг 3 дахь жилдээ #Амжилттай зохион байгууллаа. 👍🚌👍🚌👍🚌
🌍🌎🌏Менежер Карьерийн Институтийн Удирдахуй-Хүний нөөцийн менежер, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан, Архив-Бичиг хэргийн ажилтан, Нягтлан бодох бүртгэлийн ажилтнаар суралцаж буй оюутан залуусын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын соёл, ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙ, Хүний нөөцийн бодлого, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХХК-ийн уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан үр дүнтэй аялал болсон билээ.
🌎🌎🌎“Бизнес аялал”-ыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХХК-ийн ХАМТ ОЛОН болон #ХАБЭА_Ахлах С.ГАНБАТ танд баярлалаа. 👏👏👏👏👏👏👏
Мөн идэвхитэй оролцсон оюутан залуусдаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.
💗💗💗WE LOVE MCI 💗💗💗
2019.10.25,26

“Идэвхитэй хөдөлгөөн, Эрүүл бие” явган аялал

💎💎💎💎💎💎💎💎💎💎💎💎💎💎💎
🇲🇳🇲🇳🇲🇳Монгол залуусын хөгжлийн төлөө аяны хүрээнд Менежер_Карьерийн_Институтийн оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, анги хамт олны нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ИДЭВХИТЭЙ_ХӨДӨЛГӨӨН_ЭРҮҮЛ_БИЕ
ЦАСНЫ БАЯР-ыг амжилттай зохион байгууллаа.
Өглөөний цэнгэг эрүүл агаарт хамтдаа хөгжилтэй, хөгжөөнтэй байсан эрч хүчтэй Залуусдаа талархлаа.
👍👍👍Баг хамт олны хурд хүчээ дайчлан тэргүүн байр эзэлсэн Хөдөлмөр Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн 10Ё ангийн хамт олонд Баяр хүргэе. 👏👏👏👏👏
Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүхнийг хүсэн ерөөе.
💗💗💗Сургалт_хөгжлийн_алба💗💗💗

2019.01.20

🌏🌎🌍🌏🌎🌍🌏🌎🌍🌏🌎🌏🌎🌍🌏🌎🌏🌎🌍🌏🌎🌎🌍🌏🌎🌍🌏
2019 ОНЫ ХАМГИЙН АНХНЫ ЭКСПЕРТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА…

Монгол залуусын хөгжлийн төлөө аяны хүрээнд манай Менежер_Карьерийн_институтийн зүгээс байгууллагуудын удирдлага, чадварлаг менежерүүд, олны танил эрхэмүүдийг урьж оролцуулсан Эксперт_уулзалтыг зохион байгуулдаг билээ.
Энэ удаа ТОГТВОРТОЙ_АЖИЛТАН сэдвийн хүрээнд Хүний нөөцийн чиглэлээр суралцагч оюутан залуус болон төгсөөд тухайн чиглэлээрээ ажиллаж буй чадварлаг менежерүүддээ зориулсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтанд NANO_international_LLC компанийн Хүний хөгжлийн албаны дарга А.ТАМИР хүрэлцэн ирж бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөн юм. 📖📖📖
1. Хүний нөөцийн менежерийн орчин үеийн чиг хандлага.
2. Тогтвортой ажилтан гэж хэн бэ?
3. Тогтвортой ажилтанг хэрхэн бүрдүүлэх.
4. Байгууллагын ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах гол нөхцөл.
5. Тогтвортой ажилтныг бий болгох арга техникийн талаар практикт суурилсан зөвлөгөө мэдээллийг өгч, хамтдаа халуун дулаан яриа өрнүүлсэн Эрхэм зочин болон оролцогч чадварлаг менежерүүддээ баярлалаа. 👏👏👏👏👏
Мөн бидэнд амттай, халуун кофегоор үйлчилсэн TOM_N_TOMS coffee shop-н хамт олонд талархлаа. 👏👏👏👏👏
Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүхнийг хүсэн ерөөе.
MCI Сургалт_хөгжлийн_алба

💗💗💗WE LOVE MCI 💗💗💗

2019.01.04

👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒👨‍🚒👩‍🚒
“Хэрвээ та нисэж чадахгүй бол гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх. Ямар ч тохиолдолд та үргэлж урагшлах хэрэгтэй”  Мартин_Лютер_Кинг

ЭРДЭНЭС_ТАВАН_ТОЛГОЙ ХХК-тай танилцах #БИЗНЕС_АЯЛАЛамжилттай зохион байгуулагдлаа. 
🌍🌎🌏Менежер Карьерийн Институтийн Удирдахуй-Хүний нөөцийн менежер, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан, Архив-Бичиг хэргийн ажилтан, Нягтлан бодох бүртгэлийн ажилтнаар суралцаж буй оюутан залуусын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын соёл, ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙ, Хүний нөөцийн бодлого, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХХК-ийн уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан үр дүнтэй аялал болсон билээ.
🌎🌎🌎“Бизнес аялал”-ыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХХК-ийн АЖИЛЧИД болон Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах С.ГАНБАТ танд баярлалаа. 👏👏👏👏👏👏👏
Мөн идэвхитэй оролцсон оюутан залуусдаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.
💗💗💗WE LOVE MCI 💗💗💗
2018.11.16,17

HR BIRTHDAY

🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉
💗💗💗HR_DAY💗💗💗
Монгол залуусын хөгжлийн төлөө аяны хүрээнд манай#Менежер_Карьерийн_институтийн зүгээс байгууллагуудын удирдлага, чадварлаг менежерүүд, олны танил эрхэмүүдийг урьж оролцуулсан #Эксперт_уулзалтыг зохион байгуулдаг билээ.
Энэ удаа Монголын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн баярын өдрийг тохиолдуулан суралцагч оюутан залуусдаа зориулсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтанд Нуган ХХК-ийн Захирал Г.Оюунцэцэг, Менежер карьерийн институтийн үүсгэн байгуулагч Захирал Н.Гэрэлтуяа нар хүрэлцэн ирж бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөн юм. 👏👏👏👏👏
Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүхнийг хүсэн ерөөе.
MANAGER CAREER INSTITUTE
Улаанбаатар хот.
2018.10.16-ны өдөр

Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө
Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно… Б.Лхагвасүрэн

         УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР-тай танилцах БИЗНЕС АЯЛАЛ амжилттай зохион байгуулагдлаа. 
Менежер Карьерийн Институтийн оюутан залуусын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор сонгодог урлагийн гайхамшигаас суралцаж, байгууллагын соёл, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаа, маркетингийн ажил үүрэг, хүний нөөцийн бодлоготой танилцсан үр дүнтэй аялал болсон билээ.
“Бизнес аялал”-ыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн УДБЭТ-ын Хүний нөөцийн менежер Б.Сарангэрэл болон Маркетингийн менежер Н.Отгонжаргал нартаа баярлалаа.
Мөн идэвхитэй оролцсон оюутан залуусдаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.
WE LOVE MCI
2018.09.27

МОНГОЛ УЛСЫН МЕНЕЖЕР КАРЬЕРИЙН ИНСТИТУТ

   ОХУ-ын Буриадын Үндэсний Их Сургуулийн хамтын үйл ажиллагааны эхлэл болсон Дэлхийн менежментийг дэргэдээсээ уриа бүхий Зуны кемп сургалтандаа чадварлаг менежерүүд маань амжилттай суралцаад ирлээ. 
Байгаль далайн эрэг дэх үзэсгэлэнт газарт зохион байгуулсан энэхүү сургалтаар тал бүрээс хуран цугларсан менежерүүд маань эвлэлдэн нэгдэж, нэг баг хамт олон болж, дэлхийн менежментийн чиг хандлага, түүний арга аргачлалуудаас сурч, судласаар мэдлэгийн ганзага дүүрэн эх орондоо ирлээ. 
Олон улсын менежментийн хөтөлбөрт хамрагдсан 51 цоглог залуусынхаа цааш цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье! 
Дараагийн сургалт 7 сард тун удахгүй зохиогдох тул Та бүхнийг урьж байна.

ХҮРЭХ ЦЭГЭЭ ЗӨВ ТОДОРХОЙЛОХООС Л АМЖИЛТЫН ГАРАА ЭХЭЛНЭ…

   ЗАЛУУСДАА БАЯРЛАЛАА… 

   2017-2018 оны хичээлийн Шинэ жилийн төгсөлтийн ХОНХНЫ БАЯР амжилттай болж төгсөгч оюутан, залуус маань МЭРГЭШЛИЫН ДИПЛОМ РОМБО ёслол төгөлдөр гардан авлаа. Энэ удаагийн хичээлийн жил өмнөх жилүүдээс олон зүйлээр онцлог жил байлаа.
• Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төр засгийн бодлогын хүрээнд сургуулийн хэмжээнд МУ-ын Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөр эрхлэлт мэдээллийн төвийн тусгай эрх бүхий “ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ” байгуулагдсанаар төгсөгч залуус маань “АЖЛЫН БАЙР-АМЬДРАЛЫН БАТАЛГАА” аянд нэгдлээ.
• Сургуулийн гадаад харилцаа сайжирж Олон улсад гарцтай болсноор суралцагч залуус маань аялаж амрах явцдаа бусдаас суралцах, тухайн орны ёс заншил, залуусын сургалт, хөгжлийн орчинтой газар дээр нь танилцах таатай боломжийг хамтдаа нээлээ.
• Хүн судлалын Шинжлэх ухаан, танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүд, илтгэх урлаг, байгаль дахь кэмп сургалтууд ба олон талт хөгжлийн хөтөлбөрүүдэд анги хамт олноороо оролцож амжилттай үр дүн үзүүлж суралцлаа.

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРИЙН МЭРГЭШЛИЙН ЁС ЗҮЙГЭЭ ЧАНДЛАН САХИЖ, БАЙГУУЛЛАГЫНХАА ЭРХЭМ ЗОРИЛГЫГ ДЭЭДЛЭН ХҮНДЭТГЭН, МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ, СУРЧ МЭДСЭН МЭДЛЭГ ОЮУНАА ХАРАМГҮЙ ЗОРИУЛЖ, АЖИЛ ОЛГОГЧ АЖИЛТАНЫ ХАРИЛЦААГ УХАМСАРЛАН ХҮНДЭТГЭЖ, МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРЛӨХ ЁС ЗҮЙД НИЙЦҮҮЛЭН УХАМСАРТ СЭТГЭХҮЙ, ЗӨВТ ЗАРЧИМ, МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГЭЭ ДЭЭДЛЭН АЖИЛЛАХАА БАТЛАН ТАНГАРАГЛАСАН НИЙТ ТӨГСӨГЧ ЗАЛУУ МЕНЕЖЕРҮҮДДЭЭ АЖИЛД НЬ АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

ДЭЭЛТЭЙ МОНГОЛЫН ҮР ХОЙЧ ТА
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ МЕНЕЖЕР БОЛООРОЙ.

МЕНЕЖЕР КАРЬЕРИЙН ИНСТИТУТ

2018.05.25

ДАРХАН УУЛ АЙМГИЙН “ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК БИЗНЕС АЯЛАЛ 2018

   “МОНГОЛ ЗАЛУУСЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” аяны хүрээнд МУ-ын нэр хүндтэй компани, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцуулах “Бизнес аялал”-ыг тогтмол зохион байгуулж байгаа нь Залуусын мэдлэгийн хүрээг тэлсэн, тэдэнд хөгжих, суралцах таатай боломжийг олгоод зогсохгүй ажлын байр, ажиллах орчин, хөдөлмөрийн харилцаа, ажилчдын бүтээмжийн бодлого, Хүний нөөцийн бодлого, Хөдөлмөр хамгаалал-аюулгүй ажиллагааны дүрэм журам, зааварчилгаатай танилцан, ажлын байрны орчин нөхцлийг БОДИТ-оор судлах, түүнээс суралцах таатай хөтөлбөр байдаг билээ.
Бид 2018 оны Хаврын сүүлийн сарыг үдэн энэ удаагийн “БИЗНЕС АЯЛАЛ”-ыг Дархан-Уул аймгийн “ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК болон “ДАРХАН ТӨВ НОМЫН САН”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол залуусаа дэмжин станцын үйл ажиллагаа, Хүний нөөцийн бодлого, ХАБЭА-н ажил үүрэгтэйгээ танилцуулж биднийг дэмжин ажилласан Хүний нөөцийн сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Туяа, ХАБЭА инженер н.Болд нартаа талархал илэрхийлье.
Мөн “ДАРХАН ТӨВ НОМЫН САН”-ийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд бидэнд номтой нөхөрлөснөөр ямар их ач тустай талаар үнэтэй зөвлөгөө өгсөн номын санч Г.Нямцэнд танд баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт бүхнийг хүсэн ерөөе. 

БАЯРЛАЛАА ДАРХАН
2018.05.11 өдөр

АЯЛААД_СУДЛААД_СУРАЛЦААД_ИРЛЭЭ.

БАЯРЛАЛАА!!!!! БАГАНУУР_ХУВЬЦААТ_КОМПАНИ

ХАБЭА-н менежер бэлтгэх 3 сарын мэргэшүүлэх ахисан түвшний сургалтанд хамрагдаж байгаа оюутан, залуусын төлөөлөл Багануур ХК-ны Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, стандарт хэрэгжилт, хөдөлмөрийн харилцаатай холбоотой гарч болох эрсдлээс урдчилан сэргийлэх арга ажиллагаатай танилцах #БИЗНЕС_АЯЛАЛ-д хамрагдаад ирлээ.  ХАБЭА-н сургалтанд хамрагдан мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй цаашид ажлын байранд анхаарч ажиллах заавар зөвлөгөөг аван, мэргэжлийн ёс зүйн талаар үнэтэй зөвлөгөө мэдээлэл авлаа. #Монголын залуу ХАБЭА-ны менежерүүдийг байнга дэмжиж хамтран ажилладаг БАГАНУУР ХК-ны чадварлаг инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн ах эгч нартаа цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Улаанбаатар хот.

МЕНЕЖЕР КАРЬЕРИЙН ИНСТИТУТ

2018.05.03

МӨНХИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН 

ЗҮРХЭНД ОРШДОГ.

Залуу менежерүүдийн амжилтыг тэмдэглэх Төгсөлтийн баярын үйл явцаас төрсөн өөрийн сэтгэдлээ Та бүхэнтэй хуваалцая.

Миний мэргэжил сэтгүүлч. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн мэргэжлээр ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Бидний ажиллах орчин олон янз. Баяр баясгалантай, дуу хууртай, найртай наадамтай, цастай бороотой, нүүр нүдгүй шуургатай, аюул осолтой, амь дүйсэн гэнэтийн үйл явдлуудтай… Ер хүний орчлонд тохиож болох газар бүхэнд нэн тэргүүн эгнээнд сэтгүүлчид. Сонирхолтой, адал явдалтай бас хачирхалтай…..

Олон жилийн туршлагатай бүтээлч багш хамт олонтой Менежер карьерийн Институтийг сонгон суралцсан минь ч утга учиртай. Богино хугацааны эрчимжүүлсэн ангийг сурч дүүргэснийхээ дараа бодож байхнээ “Миний өмнө эзэмшсэн #СЭТГҮҮЛЧ мэргэжилтэй маань даанч ойрхон мэргэжил юм даа гэсэн бодогдсон. Олон янзын сурвалжлага бэлтгээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч уйлахдаа хамт уйлж, бахархадаа хамт бахархаж явсаны нэг дүр төрхийн цаана ХҮН гэдэг шавхагдашгүй ганцхан НӨӨЦ байдгыг мэдэрсээн.

Төгсөлтийн МЭРГЭШЛИЙН_ГЭРЧИЛГЭЭ+ТЭМДЭГ-ээ гардан авах тэр өдрийг тэсэн ядан хүлээж, суралцаж төгсөж буй Институтээс маань ямар арга хэмжээг зохион байгуулах бол хэмээн чих тавьтал Жүжигчин, МУ-ын СТА Г.Ундармаатай уулзах уулзалт өдөрлөгт хүрэлцэн ирнэ үү! гэсэн урилга хүлээж авах нь тэр.

Гайхалтай эмэгтэйн гараас шинэхэн суралцсан мэргэшлээ гардан авах тэр мөчид Хайртай жүжигчнээсээ, сургуулийн эрч хүчтэй цоглог багш, менежерүүдээсээ суралцах зүйл их байна даа гэж бодож сууснаа нуух юун.

Бид байгаа орчин, ажил, хамт олондоо амжилтыг түгээж байж энэ эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэ цэнэтэй маргаашийг бүтээж чадна. Мөнхийн үзэсгэлэн гоо хүмүүн бидний #ЗҮРХ-нд л оршдогийг мэдрүүлсэн МКИ-ийн цоглог хамт олонд баярлалаа.

#Баярлалаа Институтдээ. 
#Баярлалаа мэргэжилтэн багш нартаа
#Баярлалаа ангийн сайхан андууддаа.

Институтийнхээ эрдэмтэн багш нартаа МОНГОЛ_ЗАЛУУСЫН_ХӨГЖЛИЙН_ТӨЛӨӨ их үйлсэд улам өндөр амжилтыг хүсье.

HRM298-ангийн төгсөгч Б.Хонгорзул

Улаанбаатар хот. 
2018.04.16.

ДЭЭЛТЭЙ_МОНГОЛ-ын үр хойч БИД
ДЭЛХИЙД_ТЭРГҮҮЛЭХ менежер болно.

Институтийн санаачлагаар 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй #ДЭЭЛТЭЙ_МОНГОЛ” арга хэмжээ өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээний зорилго нь Монголын ирээдүй, хойч үе болсон залуу менежерүүдэд Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, эх хэл, соёл, ёс заншил, Монгол үндэсний уламжлал болсон эд эдлэл, дээл хувцас, гоёл чимэглэл, хоол хүнс, ахуйн соёл, ёс заншлыг өвлүүлэх, цаашид Үндэсний бахархалаа дээдлэн хойч үедээ уламжлуулан үлдээхэд танин мэдэхүйн ач холбогдолыг агуулдагаараа онцлог юм. “ДЭЭЛТЭЙ_МОНГОЛ арга хэмжээний цар хүрээ жил бүр өсөн нэмэгдэж, суралцагч залуус болон эрхэм хүндтэй зочдын оролцоо нэмэгдсээр байгааг дурдахад таатай байна. Та бүхэндээ айлчлан ирж буй “НӨХӨРСӨГ” хэмээгч шороон НОХОЙ жилдээ амжилт бүхнээр бялхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Улаанбаатар хот. 
2018 оны 2 сарын 22-ны өдөр 
Зохион байгуулагч: MANAGER CAREER INSTITUTE

Монголын “Менежерийн карьерийн институт” нь Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Оросын холбооны улсын #БУРИАДЫН_ҮНДЭСНИЙ_ИХ_СУРГУУЛЬ-тай хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2017 оны 10 сарын 21-ны өдөр Буриадын нийслэл Улан-Үдэ хотод үзэглэлээ. Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Орос-Монгол ахан дүүсийн уламжлалт найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэх, 2 орны залуусын сурч мэдэх, хөгжих таатай боломжоор хангах, тэдний хүсэл зорилгод нийцсэн олон талт хамтын ажиллагаа, Эрдэм шинжилгээний хурал, Семинар, уулзалт өдөрлөгийг хамтран зохион байгуулж оюуны их хөрөнгө оруулалтаар “Нэгдмэл” үйл ажиллагааг бий болгож, харилцан бие биенээсээ суралцах, Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжих таатай боломж бүрдэх юм.
Сургуулиудын хамтын ажиллагаа нь 2 орны #ШИНЭ_ЗАЛУУ_МЕНЕЖЕР”-үүдэд үр өгөөжтэй үйл явц байна гэдэгт гүнээ итгэж байна.
Бидний цаашдын хамтын ажиллагаа улам батжин цэцэглэх болтугай.

2017.10.21-23 өдрүүд
ОХУ. Буриадын нийслэл. Улан-Удэ хот

ХИЙЕ!
БҮТЭЭЕ!
АМЖИЛТАНД_ХҮРЦГЭЭЕ!

Институтийн “ХАБЭА-н менежер” бэлтгэх ангийг амжилттай дүүргэсэн суралцагч залуустаа МЭРГЭШҮҮЛЭХ_ДИПЛОММЭРГЭШЛИЙН_ГЭРЧИЛГЭЭ гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Улаанбаатар хотоос 60км зайд орших байгалийн үзэсгэлэнт ТЭРЭЛЖ-ийн цогцолбор газарт зохион байгууллаа. Энэ удаагын залуусын баярт нийт суралцагч залуусыг хамруулж, байгалийн сайханд нэгэн өдрийг баяр хөөртэй хамтдаа өнгөрүүлэн найз нөхөрлөлийн гүн бат харилцааг тогтоох “ХАРИЛЦАА БА ХАНДЛАГА” хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

Нийт төгсөгч Менежерүүддээ ажил хөдөлмөрийн өрнүүн амжилтыг хүсье. Байгаль дахь Кемп сургалтанд хамрагдсан залуустаа баярлалаа. Дараа дараачийн үйл ажиллагаандаа оролцоход бэлдээрэй МЕНЕЖЕРҮҮДЭЭ!!

Тэрэлж
2017.06.25

БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ….

АМЖИЛТАА_ХАМТДАА_БҮТЭЭЦГЭЭЕ.

Институт маань 12 жилийн түүхэндээ Монголын нэр хүнд бүхий 50 гаруй Төрийн болон Төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр “Байгуулагын хөгжлийг дэмжих сургалт, зөвлөх үйлчилгээ”-г амжилттай зохион явуулсаар ирлээ. Энэ удаа хамтрагч байгууллага болох ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ-ийн Сувилахуйн албаны 50 гаруй Сувилагч мэргэжилтнүүдэд зориулагдсан СУВИЛАХУЙН_ХАРИЛЦАА_БА_ХАНДЛАГА” ёс зүйн мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь халуун дотно харилцааг эрхэмлэсэн, байгууллагын удирдлагууд ажилтан албан хаагчидтайгаа хамтран оролцож, ажлын байранд шийдвэрлэвэл зохих асуудлаа ярилцан, хөгжлийн гарцаа тодорхойлсон үр дүнтэй болж өндөрлөлөө.

Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны хамт олондоо суралцсан зүйлээ ажилдаа бүтээлчээр ашиглан, амжилт өөд улам илүү тэмүүлэн, Монгол улсынхаа эрүүл мэндийн манаанд бат найдвартай ажиллан, мэргэжлийн ёс зүйт харилцаа хандлага, Монгол Хүний эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

MANAGER CAREER INSTITUTE
“Говь ресорс” жуулчны бааз
Улаанбаатар хот.
2017.06.10 өдөр

АЖИЛ_АМЖИЛТ_БҮТЭЭЛ  ЗӨВХӨН ТАНЫ ГАРТ…

Эх үрсийн баярыг тохиолдуулан “АМЖИЛТТАЙ БҮСГҮЙЧҮҮДИЙН АМИНЧХАН ЯРИА” сэдэвт Хувь хүний хөгжлийн лекц-уулзалт ярилцлага амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь сүүлийн 4 жилийн турш явагдаж байгаа бөгөөд олон залуусын сонсох, оролцох дуртай ХӨГЖЛИЙН_ХӨТӨЛБӨР байсаар ирсэн билээ.

Суралцагчид, төгсөгч оюутнууд, сонирхон хүрэлцэн ирсэн залууст маань урам зориг, эрч хүч хайрласан халуун дотно арга хэмжээ болсоноос гадна тус лекцийн үйл ажиллагааны үеэр шинэхэн төгсөгчид маань МЭРГЭШЛИЙН_ГЭРЧИЛГЭЭ+ТЭМДЭГ-ээ гардан авлаа.

Урилгаар хүрэлцэн ирж Институтийн маань залуустай халуун дотно ярилцлага өрнүүлэн, өөрийн амжилтаас харамгүй хуваалцсан Эрхэм хүндэт зочин, залуу дуучин Т.Амина, Говь ХК-ны Хүний нөөцийн албаны менежер Э.Солонго болон Институтийн ТУЗ-ын дарга Н.Гэрэлтуяа, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч Нямжаргал нартаа болон Төгсөгч менежерүүддээ ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын ээжүүд, эмэгтэйчүүд, хацар гоо охид бүсгүйчүүлдээ Эх үрсийн баярын мэндийг хүргэе.

2017.05.31
Улаанбаатар хот.
MANAGER CAREER INSTITUTE

ХӨДӨЛМӨР ЗУУЧЛАЛ

МУ-ын ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛЫН ЯАМ, ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР-аас баталгаажсан албан ёсны эрх бүхий Институтийн дэргэдэх “ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ” үйл ажиллагааны ГЭРЧИЛГЭЭ-гээ гардаж авлаа. Тус бирж нь 3 төрлийн үйл ажиллагаагаар ажлын байр идэвхитэй хайж байгаа оюутан залуус, иргэдэд зуучлалын үйлчилгээ үзүүлэх бөгөөд Ажил олгогч эзэдтэй “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан Хөдөлмөрийн нөөцөөр хангах, хүний нөөцийг чадавхижуулах хамтарсан сургалтыг зохион байгуулах, зуучлалын дагуу ажилд орсон иргэдтэй байнгын харилцаатай тогтоон, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллахад сургалт, сурталчилгаа, мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах юм. Түүнчлэн ажил олгогч байгууллагын зүгээс тавигдаж байгаа шаардлагатай нийцүүлэн ЗӨВ_ХАНДЛАГАТАЙ, СЭТГЭЛТЭЙ, УР_ЧАДВАРТАЙ ажилтан бэлтгэх сургалтыг тогтмол хугацаанд зохион байгуулж МУ-ын хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн нийлүүлж амжилттай ажиллаж байгаа билээ.  Хэрэв Та ажлын байртай, амьдралын баталгаатай, Нийгмийн хөгжил цэцэглэлтэнд хөл нийлүүлэн алхаж, өөртөө болоод өрх гэртээ үнэт капитал бүтээхийг хүсч, зорьж тэмүүлж байвал манай албан ёсны “Хөдөлмөрийн бирж”-д хандаарай.

БИД ТАНЫ ХҮСЧ БУЙ АЖИЛД ОРОХОД ТАНЬ ХОЛБОГЧ ГҮҮР ТАНЬ БАЙХ БОЛНО.

МКИ-ийн дэргэдэх Хөдөлмөрийн бирж

“МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

ЗОРИЛГО: “Монгол залуусын хөгжлийн төлөө” аяны хүрээнд зохиогдож буй “Мэдлэгийн менежмент” эссэ бичлэгийн уралдаан нь залуусыг нийгмийн өндөр идэвхтэй болгох, өөрийн үзэл бодол, санааг бичгээр илэрхийлэх чадварыг дээшлүүлж, хөгжүүлэхэд оршино.
ТАВИГДАХ  ШААРДЛАГА:
– Ангийн суралцагчид идэвхтэй оролцох
– Үгний тоо 300-аас дээш байх
– А4 бичгийн цаасан дээр шивсэн байх
– Анги нэрээ тодорхой бичих
СЭДЭВ“МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” сэдвийн хүрээн дор бичих
ЭССЭ  ХҮЛЭЭН  АВАХ  ХУГАЦАА:
2017 оны 04 сарын 30-ны  өдөр
ШАГНАЛ:
I-Р БАЙР: ӨРГӨМЖЛӨЛ, ҮНЭ БҮХИЙ ЗҮЙЛ, МӨНГӨН ШАГНАЛ
II-Р БАЙР: ӨРГӨМЖЛӨЛ, ҮНЭ БҮХИЙ ЗҮЙЛ
III-Р БАЙР: ӨРГӨМЖЛӨЛ, ҮНЭ БҮХИЙ ЗҮЙЛ
ЖИЧ: Шалгарсан 20 бүтээл “МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ” номонд хэвлэгдэнэ.
ХАМРАХ  ХҮРЭЭ:
“МЕНЕЖЕР КАРЬЕРИЙН ИНСТИТУТ”-Н ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧ ЗАЛУУС БОЛОН ОДОО СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАН ЗАЛУУС
ЗОХИОН  БАЙГУУЛАГЧ:
“МЕНЕЖЕР КАРЬЕРИЙН ИНСТИТУТ”-Н СУРГАЛТЫН АЛБА

👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬

👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬

 МОНОС ЭМИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА 

👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬👨‍🔬👩‍🔬
#МОНОС_ЭМИЙН_ҮЙЛДВЭРТЭЙ_ТАНИЛЦЛАА
🍁🍁🍁🇲🇳МОНГОЛ ЗАЛУУСЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” аяны хүрээнд 🇲🇳МУ-ын нэр хүндтэй компани, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцуулах “Бизнес аялал”-ыг тогтмол зохион байгуулж байгаа нь Залуусын мэдлэгийн хүрээг тэлсэн, тэдэнд хөгжих, суралцах таатай боломжийг олгоод зогсохгүй ажлын байр, ажиллах орчин, хөдөлмөрийн харилцаа, ажилчдын бүтээмжийн бодлого, Хүний нөөцийн бодлого, Хөдөлмөр хамгаалал-аюулгүй ажиллагааны дүрэм журам, зааварчилгаатай танилцан, ажлын байрны орчин нөхцлийг БОДИТ-оор судлах, түүнээс суралцах таатай хөтөлбөр байдаг билээ.👍👍👍👍👍👍
🍂🍂🍂Энэ удаа бид “#МОНОС_ЭМИЙН_ҮЙЛДВЭР“-тэй танилцах #БИЗНЕС_АЯЛАЛ-ыг амжилттай зохион байгууллаа. 👍👍👍👍👍👏👏👏👏👏
🍁🍁🍁Монгол залуусаа дэмжин байгууллагынхаа эмийн үйлдвэрлэлийн үйл явц, Хүний нөөцийн бодлого, ХАБЭА-н ажил үүрэгтэйгээ танилцуулж, эмийн зохистой хэрэглээний талаар үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгч биднийг дэмжин ажилласан #МОНОС_ЭМИЙН_ҮЙЛДВЭРИЙН хамт олонд #ТАЛАРХАЛ илэрхийлье. 👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏
Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт бүхнийг хүсэн ерөөе.

2019.10.25

🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁

ЖИГМЭД ТОГМИД ХОЁР НАМРЫН ӨДӨРЛӨГ 

🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁🍂🍁
Намрын сайхан нар – холдож байгаа нар
Илч нь бага боловч, өнгө нь тунгалаг цагаан
Намрын сайхан өдөр – саарч байгаа өдөр
Биед жихүүн гэлээ ч, сэтгэлд нэг л уян…. Д.Пүрэвдорж
🍒🍁🍒🍁
Монгол залуусын хөгжлийн төлөө аяны хүрээнд “#Менежер_Карьерийн_Институт“-ийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн хамгийн эхний үйл ажиллагаа болох #ЖИГМЭД_ТОГМИД_ХОЁР намрын өдөрлөгийг зохион байгууллаа.
🍂🍒🍂🍒Энэхүү өдөрлөг нь институтийн үе үеийн төгсөгчдийн бүтээсэн чацарганы талбай бүхий #ОЮУТНЫ_ТӨГӨЛ-д жил бүр зохион байгуулагдаж баг хамт олноороо хэн сайн жимс түүх вэ? тэмцээнд оролцож, түүсэн жимснийхээ үр ашгийг #МКИ-ийн #Сайн_үйлсийн_аянд_хандивладаг билээ.
🍁🍒🍁🍒Бид сайн үйлсийн аянаараа Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Улсын Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд очиж настан буурлуудаа баярлуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх гэж мэт нийгмийн хариуцлагын үүднээс олон нийтэд чиглэсэн маш олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсаар ирсэн.
🍒🍂🍒🍂Энэ удаагийн өдөрлөгт УХНМ-11б, УХНМ-11ё, HR-Mum’s 11ж, HR-english 12а, НББ-HR 12г, ХАБЭА ангийн суралцагчид мөн төгсөгч Гэгээн-Од оролцож нийтдээ 50кг жимсийг түүж, баг хамт олны дунд зохиогдсон #УРГАЦЫН_ДАЛАЙ ширээ засалтын тэмцээнд тун АМЖИЛТТАЙ оролцсон үлгэр жишээ МЕНЕЖЕРҮҮДДЭЭ баярлалаа.
🍁🍁🍁Намрын нэг сайхан өдрийг хөгжилтэй хөгжөөнтэй, тэмцээнтэй, уралдаантай, шагналтай, хамгийн чухал нь ДУРСАМЖЫГ хамт бүтээлцсэн ТА БҮХЭНДАА #ТАЛАРХЛАА.
МКИ Сургалт хөгжлийн алба
2019.09.22

🇲🇳🇷🇺 ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УДИРДАХЫН ТУЛД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦ 🇲🇳🇷🇺

🇲🇳🇷🇺#Үргэлжлүүлэн_удирдахын_тулд
#Үргэлжлүүлэн_СУРАЛЦ🇲🇳🇷🇺

#ДЭЛХИЙН_МЕНЕЖМЕНТИЙГ_ДЭРГЭДЭЭСЭЭ
💁‍♀️💁‍♂️Менежер Карьерийн Институт нь ОХУ-ын Буриадын ҮНДЭСНИЙ ИХСУРГУУЛЬ-тай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Олон Улсын #Удирдлага_Менежментийнсертификаттай сургалтыг 2 дахь жилдээ #АМЖИЛТТАЙ зохион байгууллаа. 👏👏👏👏👏👏👏👏👏👏👏
🇲🇳🇷🇺Бидэнд ОХУ-ын Буриадын Үндэсний Их сургуулийн менежментийн чадварлаг багш Гунжитова Гарма-Ханда Цыбикжановна, Бабудоржиева Эржена Дулзыновна нар маань хичээлийг зааж сургасан бөгөөд сургалтаар Менежерүүдийн зохион байгуулах, багаар ажиллах, удирдан манлайлах мэдлэг ур чадварыг нэмэгдүүлсэн юм.
💁‍♂️💁‍♀️Сургалтанд хамрагдсан эрх хүчтэй, идэвхитэй, сэтгэлтэй, санаачлагатай, дайчин, тууштай #Менежерүүддээ #БАЯРЛАЛАА. Та бүхэндээ #Амжилт бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Залуусын хөгжлийн төлөө #ХАМТДАА… 💗#WE_LOVE_MCI💗

2019.06.27

👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️

     “ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ”  ОРОН НУТГИЙН БОЛОН  УБ ХОТЫН 9 ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИДДАА  БАЯРЛАЛАА

👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️👮‍♂️👮‍♀️ #Цагдаагийн_Ерөнхий_Газрын_харьяа орон нутгийн болон УБ хотын 9 дүүргийн цагдаагийн албан хаагчдийг чадавхижуулах, тэдний мэргэжлийн, хувийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой ээлжит сургалтыг #ХАБЭА-ийн давтан мэргэшүүлэх 3 өдрийн #POSITIVEхөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа.
👮‍♀️Энэхүү сургалтаар ХАБЭА-н тухай МУ-ын хууль, холбогдох дүрэм, журамд орсон нэмэлт өөрчлөлтүүд, Хөдөлмөрийн эрүүл ахуйн анхаарах асуудлууд, эрсдэл ба эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргууд, Хөдөлмөрийн тухай МУ-ын хуулийн хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хоорондох маргаантай асуудлуудыг шийдвэрлэх зэрэг холбогдох мэргэжилтэн-оффицеруудын ажлын байранд нэн шаардлагатай асуудлаар практикт суурилсан мэдээлэл зөвлөгөөг хүргэлээ. Сонсогч оффицеруудад ажлын амжилт хүсье.
👮‍♂️Мөн манай институтийг дэмжигч болон хамтран ажилладаг маш олон байгууллагууд байдаг бөгөөд энэ удаагийн сургалтанд практик ур чадварыг нэмэгдүүлэх #Бизнес_Аялалыг зохион байгуулахад дэмжин ажилласан #ТХ_Констракшн_ХХК-ийн #ХАБЭА_МэргэжилтэнС.Бямбадэлгэр, Г.Лхасүрэн, #Хурд_Групп-ын #ХАБЭА_Мэргэжилтэн Г.Ганхүү нартаа талархал илэрхийлье.
#Safety_FIRST
“МЕНЕЖЕР КАРЬЕРИЙН ИНСТИТУТ”
2019.06.08

🔔🌸🔔🌸🔔🌸🔔🌸🔔🌸🔔🌸🔔🌸🔔🌸🔔🌸🔔

     “УР ЧАДВАР БҮХИЙ ХАРИУЦЛАГАТАЙ МЕНЕЖЕРҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА” 

🔔🔔🔔2018-2019 оны хичээлийн Шинэ жилийн төгсөлтийн ХОНХНЫ_БАЯР амжилттай болж төгсөгч оюутан, залуус маань МЭРГЭШЛИЙН РОМБО ДИПЛОМ-оо ёслол төгөлдөр гардан авлаа. 👏👏👏👏👏
🔔Манай Институтийн хувьд АНУ-ын Вашингтон хотод төвтэй “LEADERSHIP” институтийн ОУ-ын удирдагчдыг бэлтгэх хөтөлбөрт тулгуурлан, судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулсан бөгөөд ажлын байранд бодит ур чадвар олгох цогц хөтөлбөрийг явуулсанаар төгсөгч залуус маань шууд ажлын байранд ажиллах боломжтой.
🌸🔔Хүн судлалын Шинжлэх ухаан, танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүд, илтгэх урлаг, байгаль дахь кэмп сургалтууд, бизнес аялалууд ба олон талт хөгжлийн хөтөлбөрүүдэд анги хамт олноороо оролцож амжилттай үр дүн үзүүлж суралцлаа.
🔔Хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогчдын хүсэл сонирхол, шаардлагад нийцсэн Зөв_ХандлагатХариуцлагатайХөрвөх_ЧадвартайСэтгэлтэй ажилтан, менежерүүд бэлтгэгдлээ.
🌸🔔 Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төр засгийн бодлогын хүрээнд сургуулийн хэмжээнд МУ-ын Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөр эрхлэлт мэдээллийн төвийн тусгай эрх бүхий “ХАРИУЦЛАГАТАЙ ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ” ажилладаг бөгөөд залуус маань “АЖЛЫН_БАЙР_АМЬДРАЛЫН_БАТАЛГАА”-тай боллоо.

                ДЭЭЛТЭЙ 🇲🇳МОНГОЛЫН🇲🇳 ҮР ХОЙЧ ТА

🌏ДЭЛХИЙД🌎 ТЭРГҮҮЛЭХ МЕНЕЖЕР БОЛООРОЙ.👍👍👍👍👍

                        СУРГАЛТ ХӨГЖЛИЙН АЛБА
💗💗💗#We_Love_MCI💗💗💗

2019.05.24

🌍🚌🌍🚌🌍🚌🌍🚌🌍🚌🌍🚌🌍🚌🌍🚌

   2019 ОНЫ ХАВРЫН

     “БИЗНЕС АЯЛАЛ” 

🌍 🚌 🌍 🚌 🌍 🚌 🌍 = 👏👏👏👏
“Монгол залуусын хөгжлийн төлөө” аяны хүрээнд жил бүр зохион байгууллагддаг бизнес аялалын 2019 оны хаврын аялал 05 сарын 02 өдөр Дархан-Уул аймагт амжилттай болж өндөрлөв. Энэхүү аялалыг дэмжин ажилласан
– Дархан ДЦС ТӨХК
– Дархан Нэхий ХК
– Дархан Төв Номын Сан
– Дархан Залуучууд Театрын хамт олондоо болон аялалдаа идэвхтэй оролцсон Оюутан залуусдаа баярлалаа. 👏👏👏👏

Та бүхнийхээ ирээдүйн ажил үйлст амжилт хүсье!🤗

🏢MANAGER CAREER INSTITUTE🏢

2019.05.02

🌏⛑️🌏⛑️🌏⛑️🌏⛑️🌏⛑️🌏⛑️🌏⛑️🌏⛑️🌏⛑️🌏⛑️🌏⛑️🌏⛑️🌏⛑️🌏⛑️🌏

ДЭЛХИЙН ХАБЭА-Н ӨДӨР 

 

🌎 👷 🌎 👷 🌎 👷 = 👏👏👏
Жил бүрийн 04-р сарын 28 – ны өдрийг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас “Дэлхийн ХАБЭА-н өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөрт“МЕНЕЖЕР КАРЬЕРИЙН ИНСТИТУТ” –ын Багш Оюутан суралцагсад бид хамтран ажлын байрны аюулгүй ажиллагаа осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттайгаар зохион байгууллаа. ⛑️👍⛑️👍⛑️👍

💗💗💗WE LOVE MCI 💗💗💗

2019.04.28

🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏

МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ 3 

 

💎🌐💎Хүний хөгжлийн гол түлхүүр бол Ярих_урлаг юм.

💎🌐💎Менежер Карьерийн Институтийн зүгээс Монгол залуусын хөгжлийн төлөө аяны хүрээнд олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэхүү хүрээнд жил бүр уламжлал болгож Мэдлэгийн_Менежмент нэртэйгээр уран илтгэл, эссэ бичлэг, эрдэм шинжилгээний бага хурал, мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулдаг билээ. 
💎🌐💎Энэ удаа бид дотоодын суралцагчид болон төгсөгч оюутан залуусынхаа ярих ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор  21_Р_ЗУУНЫ_МОНГОЛ_МЕНЕЖЕР сэдэвтэйгээр удирдан явуулсан юм. 
💎🌐💎Монгол менежер, Монгол залуусын эрхэмлэх анхаарах ёстой зүйлс, мэдлэг ур чадвар, зохион байгуулах, удирдан манлайлах, хүндлэл хандлагын талаар сонирхолтой мэдээллийг бусаддаа хүргэж үзэл бодлоо амжилттай илэрхийлсэн оролцогч чадварлаг Менежерүүддээ талархал илэрхийлье. 👍👍👍👍👍
💎🌐💎Мөн шалгарсан НББ-Хүний нөөцийн менежерийн 10Г ангийн суралцагч Д.Уранбилэг, ХАБЭА 10Ж Г.Нямбаяр, Удирдахуй-Хүний нөөцийн менежерийн ангийн У.Номгон, ХАБЭА 10Ж Г.Цэвэлсүрэн нартаа баяр хүргэе. 👏👏👏👏👏
МКИ Сургалт хөгжлийн алба
2019.04.04

 

🌏🌎🌍🌏🌎🌍🌏🌎🌍🌏🌎🌏🌎🌍🌏🌎🌏🌎🌍🌏

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ

🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳🌏🇲🇳
ДЭЭЛТЭЙ_МОНГОЛЫН_ҮР_ХОЙЧИЙГ 
ДЭЛХИЙД_ТЭРГҮҮЛЭХ_МЕНЕЖЕР_болгоно
🇲🇳🇲🇳🇲🇳Менежер Карьерийн Институтийн алсын харааг тодорхойлох #ДЭЭЛТЭЙ_МОНГОЛ” арга хэмжээ 
маань институтийн санаачлагаар 6 дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
🌏🌏🌏Энэхүү арга хэмжээний зорилго нь Монголын ирээдүй, хойч үе болсон залуу менежерүүдэд Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, эх хэл, соёл, ёс заншил, Монгол үндэсний уламжлал болсон эд эдлэл, дээл хувцас, гоёл чимэглэл, хоол хүнс, ахуйн соёл, ёс заншлыг өвлүүлэх, цаашид Үндэсний бахархалаа дээдлэн хойч үедээ уламжлуулан үлдээхэд танин мэдэхүйн ач холбогдолыг агуулдагаараа онцлог юм.
🇲🇳🇲🇳🇲🇳“ДЭЭЛТЭЙ_МОНГОЛ арга хэмжээний цар хүрээ жил бүр өсөн нэмэгдэж, суралцагч залуус болон эрхэм хүндтэй зочдын оролцоо нэмэгдсээр байгааг дурдахад таатай байна.
🌏🌏🌏Та бүхэндээ айлчлан ирж буй сайн зүйлрүү “УРВУУЛАГЧ” хэмээгч шороон 🐷🐷ГАХАЙ🐷🐷 жилдээ амжилт бүхнээр бялхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

MANAGER CAREER INSTITUTE 
СУРГАЛТ ХӨГЖЛИЙН АЛБА
2019 оны 02 сарын 16-ны өдөр 

👷 ⛑️ 👷 ⛑️ХАБЭА-Н Экспертийн уулзалт👷 ⛑️ 👷 ⛑️

⛑️ 👷 ⛑️ 👷 ⛑️ 👷 ⛑️ 👷 ⛑️ 👷 ⛑️ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ МЭРГЭЖИЛЭЭС ШАЛТГААХ ӨВЧЛӨЛ-өөс бид өөрсдийгөө хамгаалах боломжтой сэдвийн доор Эксперт уулзалтыг зохион байгууллаа.

🔥🔥🔥Монгол залуусын хөгжлийн төлөө аяны хүрээнд манай #Менежер_Карьерийн_институтийн зүгээс байгууллагуудын удирдлага, чадварлаг менежерүүд, олны танил эрхэмүүдийг урьж оролцуулдаг уламжлалтай.

🎈🎈🎈Уулзалтанд:  Уул уурхайн чиглэлээр ажилладаг ХАБЭА-н Магистр Б.ГАНЗОРИГ хүрэлцэн ирж практикт суурилсан зөвлөгөө мэдээллийг өгч, хамтдаа халуун дулаан яриа өрнүүлсэн Эрхэм зочин болон оролцогч ХАБЭА-н менежерүүддээ баярлалаа. 👏👏👏👏👏

Мөн бидэнд амттай, халуун кофегоор үйлчилсэн  TOM N TOMS coffee shop-н хамт олонд талархлаа. 👏👏👏👏👏

Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүхнийг хүсэн ерөөе.

📣📣📣MCI Сургалт_хөгжлийн_алба

2019.02.01

🌏🌎🌍🌏🌎🌍🌏🌎🌍🌏🌎🌏🌎🌍🌏🌎🌏🌎🌍🌏🌎🌎🌍

Манай ээлжит Эксперт уулзалтын зочиноор Монголын Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Захирал Г.Тэгшбүрэн

🌟🌟🌟🌟🌟🌟🌟🌟🌟🌟🌟🌟🌟🌟🌟МЭДРЭМЖТЭЙ_БАЙХ_НЬ_МЭДЛЭГТЭЙ_БАЙХААС_ЧУХАЛ… Albert Einstein
🌎🌎🌎Монгол залуусын хөгжлийн төлөө аяны хүрээнд манай Менежер_Карьерийн_институтийн зүгээс байгууллагуудын удирдлага, чадварлаг менежерүүд, олны танил эрхэмүүдийг урьж оролцуулсан Эксперт_уулзалтыг зохион байгуулдаг билээ.
☀️☀️☀️Энэ удаа Ажил_горилогчийг_анкет_CV_ээр_тодорхойлох_ньсэдвийн хүрээнд Хүний нөөцийн чиглэлээр суралцагч оюутан залуус болон төгсөөд тухайн чиглэлээрээ ажиллаж буй чадварлаг менежерүүддээ зориулсан уулзалтыг зохион байгууллаа.
🌍🌎🌏Уулзалтанд Хүний_Нөөцийн_Судалгааны_Үндэсний_Хүрээлэнгийн Захирал Г.ТЭГШБҮРЭН хүрэлцэн ирж бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөн юм. 📖📖📖
☀️☀️☀️Ажил горилогчийг анкет CV-ээр тодорхойлох, таних арга техникийн талаар практикт суурилсан зөвлөгөө мэдээллийг өгч, хамтдаа халуун дулаан яриа өрнүүлсэн Эрхэм зочин болон оролцогч чадварлаг менежерүүддээ баярлалаа. 👏👏👏👏👏
🌍🌎🌏Мөн бидэнд амттай, халуун кофегоор үйлчилсэн TOM_N_TOMS coffee shop-н хамт олонд талархлаа. 👏👏👏👏👏
Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүхнийг хүсэн ерөөе.
MCI Сургалт_хөгжлийн_алба

💗💗💗WE LOVE MCI 💗💗💗

2019.01.18

🌏🌎🌍🌏🌎🌍🌏🌎🌍🌏🌎🌏🌎🌍🌏🌎🌏🌎🌍🌏🌎🌎🌍🌏🌎🌍🌏
2019 ОНЫ БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ СУРГАЛТЫГ ЦУКУБА ХХК-ИЙН ДЭРГЭДЭХ “PRIUS CENTER” АВТО ЗАСВАРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОНТОЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА…

 Шинэ оноо Шинэ мэдлэг, Шинэ эрч хүч, Шинэ хандлагаар эхлүүллээ…

    Институт маань 14 жилийн түүхэндээ Монголын нэр хүнд бүхий 50 гаруй Төрийн болон Төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр “Байгуулагын хөгжлийг дэмжих сургалт, зөвлөх үйлчилгээ”-г амжилттай зохион явуулсаар ирлээ. Энэ удаа ЦУКЦБА ХХК-ийн дэргэдэх Prius Center авто засварын газрын 130 гаруй ажилчдад зориулагдсан ЭВ ДҮЙ хөтөлбөрийн хүрээнд цогц мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Prius Center авто засварын газрын ажилчид нартаа суралцсан зүйлээ ажилдаа бүтээлчээр ашиглан, амжилт өөд улам илүү тэмүүлэн, мэргэжлийн ёс зүйт харилцаа хандлага, Ажил хөдөлмөрийн их үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
MANAGER CAREER INSTITUT

2019.01.01

“Хүчтэй хүн гэдэг өөрийн оюун бодлоор зүрх сэтгэлээ захирч чадахыг хэлнэ”

Наполеон Бонапартуу

🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌎🌎🌎🌍🌍🌏🌏🌏🌎🌎🌎🌎🌏🌏🌏🌏

ГОВЬ_ХК-тай танилцах БИЗНЕС_АЯЛАЛ амжилттай зохион байгуулагдлаа. 
🌎🌎🌎Менежер Карьерийн Институтийн Удирдахуй-Хүний нөөцийн менежер, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан, Архив-Бичиг хэргийн ажилтнаар суралцаж буй оюутан залуусын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын соёл, Говь_ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан үр дүнтэй аялал болсон билээ.
🌎🌎🌎“Бизнес аялал”-ыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ГОВЬ ХК-ийн Сургалт хариуцсан Хүний нөөцийн менежер н.Солонго, Архив бичиг хэргийн ажилтан н.Анхчимэг нартаа баярлалаа. 👏👏👏👏👏👏👏
Мөн идэвхитэй оролцсон оюутан залуусдаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.
💗💗💗WE LOVE MCI 💗💗💗
2018.11.07

Монгол улсын ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН авьяаслаг, хөдөлмөрч, эрч хүчтэй, цоглог хамт олонд байгууллагын сургалтыг амжилттай зохион байгууллаа…

🌏🌎🌏🌎🌏🌎🌏🌎🌏🌎🌏🌎🌏🌎🌏🌎🌏🌎🌏🌎🌏🌎🌏🌎🌏🌎🌏🌎🌏🌎
СУРАХ_ЧИГЛЭЛИЙГ_ЭРХЭМ_БОЛГОВОЛ
ХАНДАХ_ЗҮГ_ӨӨРӨӨ_ТОГТОНО… Д.СҮХБААТАР
🍁🍁🍁Институт маань 14 жилийн түүхэндээ Монголын нэр хүнд бүхий 50 гаруй Төрийн болон Төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр “Байгуулагын хөгжлийг дэмжих сургалт, зөвлөх үйлчилгээ”-г амжилттай зохион явуулсаар ирлээ.😀 😀 😀
🍁🍁🍁Энэ удаа хамтрагч байгууллага болох “УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРИЙН авъяаслаг, хөдөлмөрч, цоглог, эрч хүчтэй удирдах ажилчид, уран бүтээлчид, гүйцэтгэх ажилчид нарт зориулагдсан #ЭВ_ДҮЙ хөтөлбөрийн хүрээнд УДИРДАХ ЭВ ДҮЙ, МАНЛАЙЛАХ ЭВ ДҮЙ, ХАРИЛЦАХ ЭВ ДҮЙ, ГҮЙЦЭТГЭХ ЭВ ДҮЙ гэсэн цогц мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь халуун дотно харилцааг эрхэмлэсэн хөгжилтэй, сургамжтай, тэмцээн уралдаантай, шагналтай, хөгжлийн гарцаа тодорхойлсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө. 👏 👏 👏 👏 👏
🍁🍁🍁Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрийн авъяаслаг, цоглог залуусдаа суралцсан зүйлээ ажилдаа бүтээлчээр ашиглан, амжилт өөд улам илүү тэмүүлэн, Монгол Улсынхаа соён гэгээрүүлэх их үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
MANAGER CAREER INSTITUTE
Улаанбаатар хот.
2018.09.29-ны өдөр

Ирээдүйгээ урьдчилж хармаар байна уу?
Тэгвэл тэр ирээдүйгээ төсөөлөөд үз… Albert Einstein

МОНГОЛ_УЛСЫН_АРХИВЫН_ЕРӨНХИЙ_ГАЗАР-тай танилцах #БИЗНЕС_АЯЛАЛ амжилттай зохион байгуулагдлаа. 
🌎🌎🌎Менежер Карьерийн Институтийн Архив-Бичиг хэргийн ажилтнаар суралцаж буй оюутан залуусын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын соёл, баримт бичгийн боловсруулалт, архив албан хэрэг хөтлөлттэй танилцсан үр дүнтэй аялал болсон билээ.
🌎🌎🌎“Бизнес аялал”-ыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Архивын Ерөнхий Газрын Түүхийн Архивын арга зүйч Шижиртуяа танд баярлалаа. 👏👏👏
Мөн идэвхитэй оролцсон оюутан залуусдаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.
💗💗💗WE LOVE MCI 💗💗💗
2018.09.26

 БАЙГУУЛЛАГАА ЭВ ДҮЙГЭЭР УДИРДАХ НЬ…

   Институт маань 14 жилийн түүхэндээ Монголын нэр хүнд бүхий 50 гаруй Төрийн болон Төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр “Байгуулагын хөгжлийг дэмжих сургалт, зөвлөх үйлчилгээ”-г амжилттай зохион явуулсаар ирлээ.
Энэ удаа хамтрагч байгууллага болох ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ-ийн нийгмийн ажилтан болон Сүхбаатар дүүргийн ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ-ийн мэргэжилтэнгүүд нарт зориулагдсан ЭВ ДҮЙ хөтөлбөрийн хүрээндУДИРДАХ ЭВ ДҮЙ, МАНЛАЙЛАХ ЭВ ДҮЙ, ХАРИЛЦААНЫ ЭВ ДҮЙ, ГҮЙЦЭТГЭХ ЭВ ДҮЙ гэсэн цогц мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь халуун дотно харилцааг эрхэмлэсэн, хөгжлийн гарцаа тодорхойлсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилчид, Сүхбаатар дүүргийн ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ-ийн мэргэжилтэнгүүд нартаа суралцсан зүйлээ ажилдаа бүтээлчээр ашиглан, амжилт өөд улам илүү тэмүүлэн, Монгол Улсынхаа эрүүл мэндийн манаанд бат найдвартай ажиллан, мэргэжлийн ёс зүйт харилцаа хандлага, Монгол Хүний эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
MANAGER CAREER INSTITUTE
Улаанбаатар хот.
2018.08.24-ны өдөр

АНХААР НЭН ТЭРГҮҮНД АЮУЛГҮЙ БАЙДАЛ

       ЗАЛУУСДАА БАЯРЛАЛАА…

      “ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН МЕНЕЖЕР”-ийн төгсөлтийн баяр амжилттай болж төгсөгч оюутан, залуус мааньМЭРГЭШЛИЙН ДИПЛОМ РОМБО, МЭРГЭШЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ТЭМДЭГ-ээ ёслол төгөлдөр гардан авлаа.. 
Мөн МОХ-ны дээд шагнал болох МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН тэмдэгээр А.Энхорчлон, Мөнгөнзаяа нар шагнагдлаа.
Бид Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төр засгийн бодлогын хүрээнд сургуулийн хэмжээнд МУ-ын Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөр эрхлэлт мэдээллийн төвийн тусгай эрх бүхий ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ байгуулагдсанаар төгсөгч залуус маань “АЖЛЫН БАЙР-АМЬДРАЛЫН БАТАЛГАА” аянд нэгдлээ.
НИЙТ ТӨГСӨГЧ ХАРИУЦЛАГАТАЙ МЕНЕЖЕРҮҮДДЭЭ АЖИЛД НЬ АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

МЕНЕЖЕР КАРЬЕРИЙН ИНСТИТУТ

2018.06.20

БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ….

    ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ УДИРДАГЧ БУСДАД ЭРХ МЭДЭЛ ӨГДӨГ…

    Институт маань 14 жилийн түүхэндээ Монголын нэр хүнд бүхий 50 гаруй Төрийн болон Төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр “Байгуулагын хөгжлийг дэмжих сургалт, зөвлөх үйлчилгээ”-г амжилттай зохион явуулсаар ирлээ. Энэ удаа хамтрагч байгууллага болох ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ-ийн 200 гаруй дарга нарт зориулагдсан ЭВ ДҮЙ хөтөлбөрийн хүрээндУДИРДАХ ЭВ ДҮЙ, МАНЛАЙЛАХ ЭВ ДҮЙ, ХАРИЛЦААНЫ ЭВ ДҮЙ, ГҮЙЦЭТГЭХ ЭВ ДҮЙ гэсэн цогц мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь халуун дотно харилцааг эрхэмлэсэн, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцож, ажлын байранд шийдвэрлэвэл зохих асуудлаа ярилцан, хөгжлийн гарцаа тодорхойлсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартаа суралцсан зүйлээ ажилдаа бүтээлчээр ашиглан, амжилт өөд улам илүү тэмүүлэн, Монгол Улсынхаа эрүүл мэндийн манаанд бат найдвартай ажиллан, мэргэжлийн ёс зүйт харилцаа хандлага, Монгол Хүний эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
MANAGER CAREER INSTITUTE
“Их тамир” амралт жуулчны бааз
Улаанбаатар хот.
2018.05.30,31-ны өдөр

“АЖИЛЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИД ЮУ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?”

       EMART сүлжээ дэлгүүрийн Хүний нөөц, сургалт хариуцсан салбарын манлайлагч, хуульч З.Мөнхбаатар

Асуулт: Та компанийхаа 500 гаруй ажилтан албан хаагчдын дунд явуулсан “Сэтгэл ханамжийн судалгаа”-ныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
Хариулт: Сэтгэл ханамжийг ажилтан хаанаас, юунаас авдаг вэ? гэсэн асуудлыг судлан цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх шаардлага урган гарсан. Судалгааны асуултыг эрэмблэхдээ нэн тэргүүнд “ТА АВЧ БАЙГАА ЦАЛИНДАА ХЭР СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙДАГ ВЭ?” гэсэн асуултыг нэн тэргүүний асуудал байх гэж бодон эхний асуулт болгон оруулсан. Гэтэл ямар үр дүн гарсан гээч!!!
Тиймээ. Өнөөдрийн уулзалт ярилцлагын гол сэдэвийн хүрээнд Зочин багшийн маань СОНИРХОЛТОЙ ярилцлагаар эхэлсэн юм. Тус Институтээс төрөн гарсан салбар салбарын Хүний нөөцийн мэргэжилтэнүүд өөрийн байгууллагын Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанаас ярилцаж, харилцан туршлага солилцон, Хүндэт зочиноосоо халуун дулаан зөвлөмж мэдээллийг авсан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө. Институтийн төгсөгч менежерүүдэд үнэ цэнэтэй мэдлэгээсээ харамгүй хуваалцан, чин сэтгэлийн халуун дотно ярилцлага өрнүүлсэн З.Мөнхбаатар Танд цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилтыг хүсье.

Улаанбатар хот

2018.05.04 өдөр

“СЭТГЭЛТЭЙ АЖИЛТАН БИЙ БОЛГОХ НЬ…”

   Гүйцэтгэлийн төгөлдөршил ХХКомпаний захирал: Г.Өлзийбуян

Асуулт: Сэтгэлтэй ажилтан гэж хэнийг хэлэх вэ?
Хариулт: Оройн 18:00 цаг болж байна уу? гэж цагаа байн байн шагайсаар бушуухан гарч гүйдэг хүнийг сэтгэлтэй ажилтан гэх үү?
“АЖЛЫН ЦАГ ХЭРХЭН хурдан ӨНГӨРЧ БУЙГ АЖИЛТАН ӨӨРӨӨ Ч МЭДЭЛГҮЙ өнгөрч бүтээл ар араасаа ундран гарахыг хэлээд байна уу? Та бүхэн юу гэж бодож байна?????

Тиймээ. Өнөөдрийн уулзалт ярилцлагын гол сэдвийн хүрээнд Зочин багшийн маань зөвлөмж асуулгаар эхэлсэн юм. Хүний нөөцийн менежментийн салбарт Гүйцэтгэлийн үнэлгээ хийх шинэ арга аргачлалааар салбартаа манлайлж байгаа “ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨГӨЛДӨРШИЛ”ХХК-ны Менежментийн зөвлөх Г.Өлзийбуянг бид өглөөний АЖИЛ ХЭРЭГЧ уулзалтандаа Хүндэт зочиноор урьж оролцуулсан юм.

Тус Институтээс төрөн гарсан салбар салбарын Хүний нөөцийн мэргэжилтэнүүд өөрийн байгууллагын Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанаас ярилцан харилцан туршлага солилцож Хүндэт зочиноосоо халуун дулаан зөвлөмж мэдээллийг авч цаашдын ажилдаа хэрэгжүүлж ажиллах итгэл, эрч хүч дүүрэн байлаа.

Институтийн төгсөгч менежерүүдэд үнэ цэнэтэй мэдлэгээсээ харамгүй хуваалцан, чин сэтгэлийн халуун дотно яриа өрнүүлсэн Г.Өлзийбуян таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье.

Улаанбаатар хот.

2018.04.20 өдөр

ЗАЛУУ МЕНЕЖЕР” СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО.

2017 онд Бурядийн Үндэсний Их сургуультай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн эхний шатны үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө батлагдлаа. Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ДЭЭЛТЭЙ_МОНГОЛЫН ҮР ХОЙЧИЙГ 
ДЭЛХИЙД_ТЭРГҮҮЛЭХ_МЕНЕЖЕР БОЛГОНО алсын хараа, зорилго, уриатай Институтийн удирдлага, мэргэжилтэнүүдийн хичээл зүтгэлээр 10.000 гаруй гадаад, дотоодын оюутан залуусыг эгнээндээ нэгтгэсэн Бурядийн Үндэсний Их сургуультай хамтран ажиллах, Оросын эрдэмтэн багш нараас суралцах таатай боломж нээгдсэн юм. Монголын 20-35 насны оюутан, залуус маань ОХУ-ын БҮИС болон МУ-ын МЕНЕЖЕР КАРЬЕРИЙН ИНСТИТУТ-ийн хамтран зохион байгуулж буй “Залуу менежер” модуль хөтөлбөрөөр ОЛОН УЛСЫН МЕНЕЖМЕНТИЙН СЕРТИФИКАТЕ-ын боловсрол эзэмшихээс гадна Хувь хүний хөгжлийн цогц сургалтанд хамрагдан, Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Байгаль далайн кемп хөтөлбөр дүүргэх юм. Өөрийгөө хөгжүүлэх, Дэлхийн менежментийн боловсролоос суралцан өөрийн карьерийг тодорхойлж амжилтанд хүрэхийг хүссэн залуус Та бүхнийг зугаатай ба хөгжилтэй хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Улаанбаатар хот.
МЕНЕЖЕР КАРЬЕРИЙН ИНСТИТУТ
2018.01.30 өдөр

ХАБЭА ажилтан мэргэшүүлэх сургалтад суралцаж буй оюутан залуус “МОНГОЛ УГСАА КОНСТРАКШН” ХХК-д хийсэн танилцах дадлага амжилттай болж өндөрлөлөө.

Манай институтээс 2017 оны 4 сард ХАБЭА_МЕНЕЖЕР бэлтгэх 3 сарын ангийг амжилттай төгсөн ажлын гараагаа эхлүүлсэн шавь маань биднийг хүлээж авч байгууллагынхаа Хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н дүрэм журамтай танилцуулан, үйлдвэрлэлийн дадлага хийх таатай боломжоор хангасан ХАБЭА инженер Д.Оргилдоо баярлалаа.

Улаанбатар хот.
2017:08:29 өдөр

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН АРХИВЧДЫН ӨДӨР

Архив бол тухайн улсын “тархи” хэмээгддэг. Олон улсын архивчдын өдрийг тэмдэглэх болсон түүхээс дурдвал: Вена хотод болсон Олон улсын архивчдын уулзалтын 2000 оролцогчоос “Олон улсын архивын өдөр”-ийг тэмдэглэх хүсэлт 2004 онд НҮБ-д тавьжээ. 2005 онд Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Ерөнхий асамблейн бага хурлын 33-р чуулганаар “Дэлхийн дүрс бичлэгийн өвийн өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 27-ны өдөр болгон тунхагласан байна. Энэ нь дуу, дүрсний архивын ач холбогдолд олон нийтийн анхаарлыг түлхүү хандуулж, сонирхлыг нэмэгдүүлэх боломж олгосноос гадна архивын салбар руу бүхэлд нь анхаарал хандуулж чадсан үйл явдал болжээ. Иймд Олон улсын архивын зөвлөлөөс 2007 онд жил бүрийн 6 дугаар сарын 9-ний өдрийг “Олон улсын архивчдын өдөр” болгохоор шийдвэрлэсэн байна.
Харин Монгол улсын орчин цагийн архивын үүсэл 1921 оны Монгол улсын шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан үеэс эхлэлтэй бөгөөд 90 жилийн ойтойгоо золголоо.
Эдүгээ Монгол Улсад төв, төрөлжсөн 37 архив үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн 90 жилийн хугацаанд Архивын ерөнхий газар нь олон улсын архивын томоохон байгууллагуудад гишүүнээр элссэнээс гадна гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж олон улсын үйл ажиллагаагаа улам бүр бататгасаар байна.
Тухайлбал: 1991 оны 11 дүгээр сарын 8-нд Олон Улсын Архивын Зөвлөлийн “А” зэрэглэлийн гишүүнээр, 1993 онд ОУАЗ-ийн Зүүн Азийн бүсийн зөвлөлд / EASTICA/ гишүүнээр элссэн, EASTICA-г 2006, 2012 онуудад өөрийн оронд амжилттай зохион байгуулсан. Мөн 2001 онд ЮНЕСКО-гийн ивээлд орших Олон улсын Кино архивын холбоо-нд /EURASICA/, 2005 онд ОУАЗ-ийн Евро-Азийн бүсийн зөвлөлд тус тус гишүүнээр элсээд байна.
Түүнчлэн Архивын ерөнхий газар нь боловсон хүчин сургах, бэлтгэх, туршлага солилцох, Монгол Улсын түүхэнд холбогдолтой баримтыг хуулбарлан авах, солилцох, архивын баримтын хамтарсан үзэсгэлэн гаргах, ном бүтээл туурвин, эмхэтгэл бэлтгэж хэвлэн нийтлүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх зэрэг гадаад хамтын ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу гадаад орнуудын архивын байгууллагуудтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Олон улсын архивчдын өдрийг тохиолдуулан архивын салбарт ажиллаж байгаа нийт архивчиддаа баярын мэнд хүргэе.

 УУЛЫН БАЯЖУУЛАХ ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР БИЗНЕС АЯЛАЛ 2017

“МОНГОЛ ЗАЛУУСЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” аяны хүрээнд МУ-ын нэр хүндтэй компани, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцуулах “Бизнес аялал”-ыг тогтмол зохион байгуулж байгаа нь Залуусын мэдлэгийн хүрээг тэлсэн, тэдэнд хөгжих, суралцах таатай боломжийг олгоод зогсохгүй ажлын байр, ажиллах орчин, хөдөлмөрийн харилцаа, ажилчдын бүтээмжийн бодлого, Хүний нөөцийн бодлого, Хөдөлмөр хамгаалал-аюулгүй ажиллагааны дүрэм журам, зааварчилгаатай танилцан, ажлын талбарыг газар дээр БОДИТ байдлаас суралцах таатай хөтөлбөр байдаг билээ.
2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан хамгийн анхны аялалыг БАГАНУУР ХХК-ны үйл ажиллагаатай танилцуулж байсан бол 2 дахь удаагийн “БИЗНЕС АЯЛАЛ”-ыг УУЛЫН БАЯЖУУЛАХ “ЭРДЭНЭТ”ХХК-ны үйл ажиллагаатай танилцах хөтөлбөрөөр эхлүүллээ.

Монгол залуусаа дэмжин ил уурхайн олборлолт, Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаатай танилцуулан Шинэхэн “Мэргэшлийн гэрчилгээ-Тэмдэг”-ээ гардан авч буй залуусыг дэмжиж бидний баярт мөчөөс хамтдаа хуваалцсан Гадаад харилцааны албаны дарга, үйлдвэрийн чин сэтгэлтэй Инженер техникийн албаны хамт олонд халуун талархал илэрхийлье. Цаашдын ажил үйлс үргэлжид цэцэглэн хөгжиж байхын ерөөл дэвшүүлье.

БАЯРЛАЛАА  ЭРДЭНЭТ
2017.04.21 өдөр
Эрдэнэт хот

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН” САР-ЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ДҮҮРГҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ                                        2017.04.14

“АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХАБЭА-Н СУРГАЛТ”

 

“Хөдөлмөрийн аюулгүй байдал-Эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах, ажлын байран дахь үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөх эрсдлийг бууруулахад ажил олгогч эздийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” аяны хүрээнд Менежер карьерийн институтийн ХАБЭА-н мэргэжлийн багш нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран тус дүүргийн Ажил олгогч эздэд ХАБЭА-н тухай хууль эрх зүйн зохицуулалт бусад асуудлаарх чадавхижуулах сургалтыг      Багануур дүүргийн 70 гаруй ААН- байгууллагын ажилтан албан хаагчдад амжилттай зохион байгууллаа.

3 талт хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах ХАБЭА-н сургалт, судалгаа, зөвлөгөө, мэдээллийн ажлуудын анхны гараа ийнхүү амжилттай тавигдлаа. Хамтран зохион байгуулсан мэргэшлийн экспертүүддээ ажлын их амжилтыг хүсье.
УБ хот. Багануур дүүрэг

 “МОНГОЛ ЗАЛУУСЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” 

аян үргэлжилсээр…    /26.03.2017/

Аяны хүрээнд зохион байгуулагдсан мэргэшүүлэх сургалтыг амжилттай дүүргэсэн суралцагч залуустаа ажил хөдөлмөрийн өрнүүн амжилт, амжилт бүтээлийн дээдийг хүсье! Мэргэшлийн ёс зүйгээ чандлан сахиж, сурч мэдсэн зүйлээ ажлын байранд амжилттай хэрэгжүүлээрэй.

Институтийн сургалт хөгжлийн алба

Менежер карьерийн институт

НЭГЭН ЗҮРХ ИНЭЭСЭН ӨДӨР/12.02.2017/

“Монгол залуусын хөгжлийн төлөө” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй ахмад буурлуудаа тэтгэх “ЖАРГАЛТАЙ ЗҮРХ” сайн үйлсийн аяны үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Хандивын арга хэмжээ маань 1 сарын хугацаанд өрнөсөн бөгөөд суралцагч залуу МЕНЕЖЕР-үүдийн идэвхи, санаачлага, хандив, дэмжлэг оролцоотойгоор амжилттай зохион байгуулагдлаа.Төв аймгийн Батсүмбэр дахь Ахмадын асрамж, хөгжлийн төвөөр үйлчлүүлж буй 130 ахмадууддаа гарын бэлэг гардуулж, нэгэн өдрийг хамтдаа баярлан цэнгэж, бүжиглэж бас дуулж, наадан тоглож аз жаргалтай өнгөрүүллээ. Залуус маань өөрсдийн хийж чадах бүхнээрээ туслалцаа үзүүлж, буурлуудынхаа үсийг засаж, гарын арчилгаа үйлчилгээ, нүүрний иллэг бас гоо сайхнаар үйлчилсэн нь тэдний талархлыг хүлээсэн #жинхэнэ сайн үйлс болж байсныг ахмадууд маань талархан ярьж байлаа. Бусдад өгсөн үнэ цэнэ Буцаад Таных болдог. Бусдын төлөө цохилох зүрх Буман үедээ үргэлжилдэг. 

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ /04.03.2017 /

“Монгол залуусын хөгжлийн төлөө” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол ёс уламжлалаа дээдлэн, үндэсний өв соёлоороо бахархах “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” нээлттэй өдөрлөг өргөн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.  Зохион байгуулагч анги болон багш нартаа ажлын амжилт дэвшүүлье…

Менежер карьерийн институт

ЦАСНЫ БАЯР 2017 

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО

Оюутан залуустайгаа нэгэн өдрийн эрүүл агаарт тэмцээн уралдаан зохион байгуулан “Цасны баяраа” тэмдэглээд ирлээ…

         Тус институт нь дан ганц сургалт явуулахаас гадна оюутан залуусынхаа бие бялдар, эрүүл мэнд, гоо зүйг тал талаас нь хөгжүүлэх зорилгоор FORTIUS GUM-тэй хамтран ажиллаж, ENGLISH LANGUAGE CLUP-ийг залуусдаа зориулан нээсэн. Мөн “Дэлхийн гарц” боловсролын зуучлалын байгууллагатай хамтран Тайван Улсын Их сургуульд 100% үнэ төлбөргүй сурах эрхийг 2 оюутандаа олгож байгаа билээ…

Бизнес Аялал /05.02.2017/

Институтийн Хүний нөөцийн менежер /өглөө-орой/ , ХАБЭА, Архив бичиг хэрэг, Оффис менежерийн ангийн  оюутан залуус маань “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн үйл ажиллагаатай  танилцах “БИЗНЕС АЯЛАЛ” -д амжилттай оролцоод ирлээ.